Япон школтой боловсон хүчнүүд төр нийгэмдээ тод томруун зүтгэлтэй байгаагийн нэг үлгэр жишээ нь “Тод дэлгэц мед”-ийн А.Мөнхбаатар. Монголын номер нэг эхочин гэдэг дээр өрсөлдөгчгүй салбарынхан нь болон улс даяараа түүнийг нэрлэдгийнх сая Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон хүртэхэд олон хүн өмнөөс нь баярласан.
А.Мөнхбаатар эмчийн гэргий Г.Баярмаа “Энх-Амаржин” эх нярайн сувиллыг ажиллуулдаг. Өөрөөр хэлбэл төрөхөөс өмнөх болон төрсний дараах бүх үйлчилгээг А.Мөнхбаатарын гэр бүл үзүүлж байна. “Энх-Амаржин” сувилал үргэлж дүүрэн байдаг нь Солонгос стандарт 5 одтой зочид буудлын стандартыг төгс барьж буйтай нь холбоотой. Бяцхан гэмээр нэг чимэг зүүлт байдаг нь А.Мөнхбаатар Я.Содбаатарын найз. Я.Содбаатар тус сувиллыг ЖДҮ зээлээр барьсан бөгөөд эмч найздаа зарсан гэлцдэг юм билээ. Угаас талх талхаа идэх нь тус тусын салбартаа ахицтай байсан ч биз.
Сэтгэгдэл байхгүй байна