Их Британийн ханхүү Уильям, Уэльсийн гүнж Кейт Миддлтон нар хуримын 15 жилийн ойгоо даруухан тэмдэглэв

Их Британийн ханхүү Уильям, Уэльсийн гүнж Кейт Миддлтон нар хуримын 15 жилийн ойгоо даруухан тэмдэглэв

Их Британийн ханхүү Уильям, Уэльсийн гүнж Кейт Миддлтон нар анх University of St Andrews-д суралцаж байхдаа танилцаж, 2011 онд Westminster Abbey-д хуримаа хийж байв. Тэд хуримын ойгоо гурван хүүхдийнхээ хамт өвсөн дээр хэвтэж буй халуун дулаан гэрэл зургаа хуваалцан, даруухан тэмдэглэжээ. Орчин үеийн хааны гэр бүлийн хамгийн олны анхаарал татдаг хосууд ханхүү Жорж, гүнж Шарлотт, ханхүү Луис гэх хүүхэдтэй.

Westminster Abbey-д болсон тэдний хуримын арга хэмжээг дэлхий даяар 2 тэрбум орчим хүн үзсэн байдаг. Их Британид бүх нийтийн баяр шиг уур амьсгал бүрдээд зогсохгүй соёл, загвар, аялал жуулчлалд том нөлөө үзүүлсэн хурим болж байв. Товчхондоо 21-р зууны “хамгийн том хуримын шоу”-уудын нэгд зүй ёсоор тооцогддог.

Кэйт энэ өдөр загвар зохион бүтээгч Sarah Burton-ы бүтээсэн Alexander McQueen брэндийн урт ханцуйтай торон хийцтэй, сонгодог, хааны хэв маягийн, 2,7 метр орчим шлейфтэй, нарийн гар урлал, хатгамал бүхий даашинзаар гоёсон нь загварын салбарт тренд түгээж чадсан юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026