Шарк Г.Амартүвшингийн гэргий Б.Дэлгэрмаа хоолны салбарт хөл тавилаа

Шарк Г.Амартүвшингийн гэргий Б.Дэлгэрмаа хоолны салбарт хөл тавилаа

Гэрэл зургийг худалдаж авах бол энд дарна уу.

Монголын эдийн засаг түүхэндээ үсрэнгүй хөгжсөн 2010-аад оны Улаанбаатарын хамгийн гоё мэдээ нь LV Монголд салбараа нээсэн явдал байв. Төв талбайд Монголын хамаг элит, баячуудыг улаан хивсэн дээгүүр алхуулж улмаар Central tower-т үүд хаалгаа нээж байсан уг дэлгүүрийн захирал нь Б.Дэлгэрмаа гэх энэ бүсгүй.

УИХ-ын гишүүн асан, шарк Г.Амартүвшингийн гэргий тэрээр нөхрөөсөө өмнө олноо LV-ийн Дэлгэрмаа гэж алдаршсан ч 2017 онд буюу ердөө 8 жилийн дараа дэлгүүр нь хаагдаж байв. Хаагдсан шалтгаан нь албан ёсны тайлбаргүй ч албан бус мэдээллээр тус дэлгүүр урд хөршөөс А сopy оруулж ирж зарсан нь илэрснээр дэлгүүр нь хаалгаа барьсан гэгддэг.

Хувьдаа “Нолар” брэндийг үүсгэн байгуулсан, УИХ-ын гишүүн Ч.Номинтой хамтран “Бадэнн” ХХК-ийг үүсгэн байгуулж байсан гээд бизнесийн гүйлгээ ухаантай хатагтай Б.Дэлгэрмаа энэ удаад Maison Rouge гэх сүрчгийн нэртэй Франц ресторан нээж, хоолны салбарт хөл тавиад байна. Дотоод интерьер, ширээ суудал, хоол, дарсны олон сонголт гээд бүхэлдээ Францын уур амьсгал шингээсэн уг ресторан нь Зайсанд байрлалтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026