Алийн болгон наадмын талбай дээгүүр нисдэг тэргээр нисэх вэ дээ, гоё машинаар тойрооч. Монголд огт байдаггүй энэ машиных нь хөдөлгүүрийн багтаамж манай стандартаас давчихсан эд гэнэ. Ямартаа л Авто тээврийн үндэсний төв шинэ стандарт бий болгож, бүртгэж авч оруулсан байх юм.

Монголд огт байхгүйгээр үл барам орж ирж байгаагүй уг амьтан нь АНУ-ын RAM Trucks компанийн барилга, уул уурхай, хүнд даац, ажлын зориулалттай, хөдөлгүүрийн багтаамж 6,700 cc, 6 цилиндртэй дизель машин юм байна. Шинэ содон машинтай гол нь морь уяж, наадам хэсдэг айлын хүү бусдынхаа нүдийг хужирлаж жижигхээн гангарах нь байна. Угаасаа түүнийг юу ч хэрэглэсэн бид хүлээн зөвшөөрнө. Төв аймгийн томчуудын нэг М.Энхболдын хүү Э.Анар өнгөрсөн оны наадмаар хачин сайхан амьтантай болсон нь энэ. Аав нь тэгтлээ гангарч гайхуулдаггүй мөлгөр дотогшоо хүн. Хүү бол тэс өөр байна шүү.

Сэтгэгдэл байхгүй байна