Тансаг зэрэглэлийн брэндүүд зөвхөн бүтээгдэхүүн борлуулаад зогсохгүй хүмүүсийн амьдралын хэв маяг, хувцаслалт, өөрийгөө илэрхийлэх арга барилд хүртэл нөлөөлдөг. Тиймдээ ч брэндүүд хэрэглэгч, нэр хүнд, ашгаа алдахгүйн тулд тогтмол борлуулалт, шинэ хэв маяг, уламжлалт арга барил гээд бүхий л зүйлээрээ хоорондоо өрсөлдсөөр буй.
2026 он гараад хавартай золгож буй энэ үед олон жилийн түүх, шинэлэг санаа, брэндийн үнэлгээгээр өнөө л Францын брэндүүд тэргүүн эгнээнд жагссаар байна. Тэгвэл энэ онд дэлхийд хамгийн өндөр үнэлгээтэй байгаа luxury брэндүүдтэй танилцъя.
Брэндийн үнэ цэн буюу brand value тодорхойлдог жагсаалтаар:
- Louis Vuitton: Ойролцоогоор $111.9 тэрбум

Дэлхийн luxury зах зээлд төдийгөөс өдий хүртэл Францын брэндүүд давамгайлсаар ирсэн. Тодруулбал, Францын хамгийн үнэ цэнэтэй тансаг брэндийн хувьд Louis Vuitton өнөөг хүртэл тэргүүлсээр байна. Монограмм, амархан танигдах цүнхнүүд, мөн тогтмол хамтарсан бүтээлүүдээрээ LV зөвхөн брэнд биш харин дэлхийн соёлын бэлгэ тэмдэг болсон гэхэд хилсдэхгүй.
- Hermès: $109.4 тэрбум

Louis Vuitton болон Hermès нь үеийн үед маш өндөр борлуулалттай гэдгээрээ алдартай брэндүүд. Тэр дундаа чинээлэг, загварын өндөр мэдрэмжтэй бүсгүйчүүдийн хэрэглэдэг Hermès Birkin, Kelly гээд классик загваруудын эрэлт өссөн нь энэ брэндийн нэр хүндийг тодорхойлсоор буй. Чамин, тансаг, дахин давтагдашгүй, дээд зэрэглэлийн хийц, хязгаарлагдмал нийлүүлэлт гээд luxury зах зээлд хамгийн хурдтай өсөж буй брэнд юм.
- Chanel: $62.3 тэрбум орчим

Үнэ цэнийн хувьд Chanel болон Dior нь haute couture болон luxury цүнх, үнэт эдлэлээрээ хамгийн өндөр үнэтэй байдаг. Тиймдээ ч Chanel тогтвортой өсөлтөө хадгалсаар буй. Бусад брэндүүд шинээр гардаг трендүүдэд найдаж хэлбэлздэг бол, Chanel-ийн үнэртэй ус, гоо сайхан мөн 2.55 цүнх, tweed костюм зэрэг цаг хугацаанд үлдэх загварууд нь энэ брэндийн нэр хүндийг өсгөж, үргэлж ашиг авчирсаар байна.
- Dior: $20+ тэрбум

Christian Dior нь гар урлалын дээд зэргийн хийц, тансаг материалын сонголт, Miss Dior, J'adore зэрэг алдартай сүрчигнүүд болон тансаг зэрэглэлийн гоо сайхны бүтээгдэхүүнүүдээрээ салбартаа онцгойрдог. Кристиан Диорын үндэслэсэн энэхүү брэнд нь эмэгтэй хүний биеийн галбирыг тодотгосон гоёмсог даашинз, чамин хийцээрээ загварын ертөнцөд хувьсгал хийсэн юм.
- Cartier: $12.4 тэрбум

Cartier нь топ 10 брэндийн дундаас хамгийн хурдтай өсөлт үзүүлж буй. Үүний нууц нь эдийн засаг сул байгаа ч сайжруулсан үнэт эдлэл, бугуйн цагаа тогтмол эргэлтэд оруулж, эрэлтээ өсгөсөөр байгаа явдал юм. Тодруулбал Love болон Juste un Clou цуглуулгууд нь бэлгэ тэмдэг болоод урт хугацаанд үнэ цэнээ хадгалдаг нь брэндийн сүр хүчийг харуулсаар байна.
Сэтгэгдэл байхгүй байна