Үе дамжсан чекист Х.Тайван сошиалд BOOM болж байна

Үе дамжсан чекист Х.Тайван сошиалд BOOM болж байна

Б.Хурц, Ү.Сарнай гэхэд л нэрнийх нь урд ямар ч тодотгол ишлэл зүүхгүйгээр танигдсан энэ гэр бүлийн хүү Х.Тайван сошиал медиад үе үе жинтэй пост “шахах” болсон. Үг сонголт сайтай ч юм, ньюанстай ч юм. Харин аав нь бол фэйсбүүк сошиалд мөргүйгээрээ эрэгтэй Э.Одгэрэл л гэсэн үг. Нэг тийм байгаа нь сонирхол татдаг төрлийн харизматай хүн л дээ, угаасаа.

Х.Тайван аавынхаа мэргэжлийг өвлөж, ОХУ-д тагнуулчаар төгссөн. “М-Си-Эс”-ийн Л.Элдэв-Очирын охин Э.Золзаяатай ханилан суусан нь зиндаа таарсан гэрлэлт гэсэн үг. Биеэ засчихсан, гэрээ засчихсан догь залуугийн улс төрийн өнцөгтэй постууд сонирхол татаж байгаа. Алийн болгон “халтар” лайв хийж, хүн гүтгэж доромжилсон мэдээлэлд умбах вэ дээ. Ээж нь ч дээдсийн хүрээний хүүхнүүдэд соёл заадаг утгаараа элит хатагтай. Ийм ээж, тийм аавтай байхад Х.Тайван хүү улс төр "бичсээр" улс төрд ороод ирэхийг байг гэх газаргүй.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026