“The devil wears Prada-2” УСК дэлгэцнээ гарахад 3 хоног үлдлээ

“The devil wears Prada-2” УСК дэлгэцнээ гарахад 3 хоног үлдлээ

“The Devil Wears Prada-2” уран сайхны кино дэлгэцнээ гарахад ердөө 3 хоног үлдээд байна. Загварын ертөнц, хэвлэл мэдээллийн салбарын дотоод амьдралыг харуулсан энэ бүтээл кино сонирхогчдын дунд өндөр хүлээлт үүсгээд буй.

Анхны "The Devil Wears Prada" кино нь гарснаасаа хойш дэлхий даяар асар их амжилт олж, загварын ертөнцийн “дотоод дүрэм”-ийг үзэгчдэд сонирхолтой, хурц өнгөөр харуулсан билээ. Гол дүр болох хатуу чанга төгс редактор Миранда Пристлигийн дүрийг Meryl Streep бүтээж, харин шинэхэн сэтгүүлч Эндигийн дүрд Anne Hathaway тоглосон нь үзэгчдийн сэтгэлд хоногшсон юм.

Тэгвэл тавдугаар сарын 1-нд гарч эхлэх киноны хоёрдугаар ангид загварын салбарын шинэ үеийн өрсөлдөөн, дижитал эрин үеийн өөрчлөлт, хэвлэл мэдээллийн байгууллагын нөлөө ба хүчний шинэ тэнцвэр, гол дүрүүдийн карьер, харилцааны дараагийн шатны талаарх сонирхолтой үйл явдлуудыг харах нь ээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026