Гэрэл зургийг худалдаж авах бол энд дарна уу.
Хүний өөрийн нийлсэн олон хүүхэд өсгөж байгаа нулимс дуслам түүхээр Эби Ерөнхийлөгчөөс авахуулаад олон хүн пиар хийдэг билээ. Тэгвэл огтоос энэ асуудлаа олонд дэлгэлгүй жаргал зовлонг хамтад нь үүрч дүүрч яваа хүн бол Ц.Баатархүү. Ардчилсан намын үүрийн цолмон гэмээр хэдэн аятайхан залуус тодорч гарсны нэг нь тэр. Цахим хөгжил, инновац, харилцааны холбооны сайд хүртэл болсон гэхээр АН доторх гялбаа мөнөөсөө мөн. Ц.Баатархүүгийн гэргийнх нь төрсөн дүү нөхрийнхөө гарт цаг бусаар амиа алдсан золгүй явдал болсон юм билээ. Ээж нь өөд болж аав нь төмөр торны цаана орсон учир эхнэрийнхээ дүүгийн хүүхдүүдийг өргөж асрах үүргийг тэрбээр үүрч яваа. Хүн чанар, сайхан сэтгэл бол хуучирдаггүй цорын ганц хувцас.
Гэр дүүрэн үрсээ тойруулан суугаа Ц.Баатархүү гадуур бол яс тас, яхир хахир амбицтай харагддаг ч гэргийн гялбаа юу, тогоон дотроо Энх-Амгалан хаан шиг өгөөмөр амьдрал зурж яваа нэгэн. Эхнэр нь энэ наадмаар гэхэд хөл хүнд явааг харахгүй юу.
Сэтгэгдэл байхгүй байна