Манайхны цуутай ганц бие хүүхнүүд амьдралын ханиараа харь эрийг сонгох болсон нь маш тэнцвэртэй эрүүл харилцаатай гэр бүлийг цогцлооход тус болж буй гэлтэй. Амжилттай гэрлэлт хийснийх ажил карьер нь ч гялалзаад, гэр бүлийн амьдралын аз жаргал олон зүйлд нөлөөлдөг болохын тод жишээ. Жүжигчин мисс П.Шүүдэрцэцэг фитнессийн тайзнаа ялагч болоход түүний гадаад нөхрийн гавьяа их байхаас яах вэ. Монгол залуутай гэрлэсэн бол хоол унд бас бус зүйлсээс үүдэн дэглэмээ гүйцэт барьж чадаа ч уу, үгүй ч үү. Ер нь тэр тайзан дээр нөхөр нь гаргаа ч уу, үгүй ч үү.

Фитнессийн ууртай багш Анухай налайхын нүүрс шиг гялтганасан арьстай залуутай суугаад бараг уургүй болчихсон харагдана лээ. Эмэгтэйлэг шинж нь тодроод фитнессийн хамгийн хөөрхөн ааштай багш болсон гэхэд хилсдэхгүй. Ер нь бүсгүйчүүд хүссэн эрх чөлөөт дураараа амьдралаараа тааваараа амьдарч байгаад алс хэтдээ өөр хэл соёлтой, гадаад залуутай жаргалтай амьдарна гэсэн тооцоог тэднийг харангаа хийж байж болох юм.

Зөвхөн бүсгүйчүүд амжилттай глобал гэрлэлт хийгээд байгаа юм биш. Япон бүсгүй Томокогийн сэтгэлийг эзэмдсэн "ляпольд" муур шиг төрхтэй Монгол залуу байна. Манайхан нутагтаа нээх хүндлэл хайр авч үнэлэгддэггүй ч гэсэн өөр ертөнцөд бол олдошгүй оюу эрдэнүүд байх нь ээ.

Бүх сайхан гэр бүлүүдэд аз жаргал хүсье.
Сэтгэгдэл байхгүй байна