Т.Ганболд жүжигчин болж урлаг улс төрд зэрэг хөл тавих уу?

Т.Ганболд жүжигчин болж урлаг улс төрд зэрэг хөл тавих уу?

Баян хүн бачтай гэгчээр Алдарт эх гэргийдээ өв хөрөнгө өгөлгүй сүр дуулиантай салан шүүхийн хаалга татсан “Алтан дорнод”-ын Т.Ганболд авах юм нь урлагт элэгтэй. Сайн жүжигт гар татахгүй спонсор хийдэг нь түүний нэг имиж. Сүүлд бүр “Хориотой жүжиг”-ийн тайзнаа гарч дүр бүтээсэн нь түүн шиг бизнесмэний тухайд шинэ эргэлт, үзэгчдэд сюрприз болсон. Түүгээр зогсохгүй Т.Ганболдын онч мэргэн үгс сошиал гудамжинд хөглөрөн түүний амьдралын эрээн барааныг олон нийт мартсан маягтай байна. Энэ эрчээрээ Ерөнхийлөгчид үзээд алдах холын бодолд дараатай яваа ч байж мэднэ. 
Ер нь манай бийлэгжүү бизнесмэнүүд яг нэг УИХ-ын гишүүнд үздэгийн даваан дээр зэрэг нэмэхийн өмнө болж ихэчвлэн эхнэр хүүхнээсээ салж сарнидаг жишээ олон. Нөгөө өнцгөөс их мөнгөтэй, олон романстай хаялагагүй баячууд гэж тэднийг тодорхойлж ч болно. Уг нь жагсаалтаар оръё гэсэн ч тоолоод өгөх 10 тэрбум нь байгаа авч тэд улс төрд азгүй байдаг нь карма юм. 
Т.Ганболд жүжигчин бүсгүйтэй нэр холбогдоод амжсан нь хожим өөрөө жүжигт тоглоход нөлөөлсөн байж болох. Нэг үе баячууд мисс моделиудыг ивээн тэтгэж загварын тэмцээн спонсорлодог байлаа. Одоо урлагт хөрөнгө оруулалт хийж байна. Шинэ хандлага, шинэ зах зээл юм уу даа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026