"Загварын хатан хаан" гэгддэг Уэльсийн гүнж Кейт болон гүнж Шарлотт хоёрын ижилссэн хамгийн гоёмсог 10 төрх

Хэдийгээр Шарлотт гүнж дөнгөж 10 настай ч аль хэдийн загварын мэдрэмжээрээ ялгарч эхэлжээ. Яг л ээж Уэльсийн гүнж Кейт шиг. 

Уэльсийн гүнж Кейт охиноо нялх байхаас нь эхлэн загварын зөв мэдрэмжтэй болгон өсгөж буй. Тэрээр Шарлоттыг арга хэмжээ бүрт тохируулан бяцхан babydoll даашинз, цэцгэн титэм, өхөөрдөм далайчны загварын пальто зэрэг хөөрхөн, донжтой хувцсаар гоёдог.

Сүүлийн жилүүдэд Шарлотт өсөхийн хэрээр гэр бүлийнхээ арга хэмжээнд ойр ойрхон оролцох болж, загварын хэв маягаа ч шинэчилсээр байна. Тэрээр Trooping the Colour, Зул сарын баярын сүмийн ёслол зэрэг хааны арга хэмжээнд тогтмол оролцохоос гадна эцэг эхтэйгээ хамт Wimbledon, Commonwealth Games зэрэг илүү албан бус үйл ажиллагаанд ч харагдах болсон.

Түүний стиль энгийн цамц, даашинзнаас эхлээд илүү тансаг гадуур хувцас, хөгжилтэй үсний аксесуар хүртэл өнгө нэмэх болжээ. Ингээд Кейт гүнж болон Шарлотт гүнжийн хамгийн гоёмсог, ижилссэн 10 төрхийг сонирхуулъя. 

1.Trooping the Colour 2025

Сүүлд болсон Trooping the Colour-ын үеэр ээж, охин хоёр аквамарин болон цагаан өнгө хосолсон ижилссэн төрхөөр гоёжээ.

2. Trooping the Colour 2024

2024 оны "Trooping the Colour"-ын үеэр гүнж Кейт болон гүнж Шарлотт нар далайн цэргийн хэв маягтай хослол сонгож, цагаан болон шөнийн хөх өнгийг урвуу байдлаар хослуулан өмссөн бөгөөд хоёулангийнх нь энгэрийг гоёмсог туузан зангилаа чимэглэж байжээ.

3. Хаан Чарльз III болон Хатан Камиллагийн титэм өргөх ёслол

Хаан Чарльз III болон Хатан Камиллагийн титэм өргөх ёслолын өдөр гүнж Кейт, Шарлотт нар хоёулаа цагаан өнгийн хувцас өмссөн бөгөөд Уэльсийн гүнж Кейт даашинзаа ёслолын нөмрөгөөр давхарласан байв. Харин хамгийн онцгой нь тэд хоёул ижилхэн мөнгөн өнгийн, чидун навч хэлбэртэй титэм зүүсэн нь байлаа.

4. 2022 оны Вестминстерийн сүм дэх Зул сарын магтаалын үйлчилгээ

2022 онд Westminster Abbey-д болсон “Together at Christmas” ёслолын үеэр Уэльсийн гэр бүл хос хосоороо өнгө төрхөө уялдуулсан байна. Prince George болон Prince William нар хоорондоо зохицуулсан хувцас өмссөн бол гүнж Кейт, Шарлотт хоёр мөн адил ижилсжээ. Кейт оройн арга хэмжээнд борд өнгийн coatdress сонгосон бол Шарлотт яг ижил өнгийн пальто өмсөж, хар хөх трико, жижигхэн хар хөх гуталтай хослуулсан байв.

5. Хатан хаан Элизабет II-ийн төрийн оршуулгын ёслол

2022 онд талийгаач Хатан хаан 2-р Элизабетад зориулсан төрийн оршуулгын үеэр тэд хоёулаа гүн хар өнгийн пальто өмсөж, өргөн хүрээтэй ижил малгайгаар төрхөө бүрдүүлсэн байв.

6. 2022 оны Улаан өндөгний баярын Ням гарагийн ёслол

2022 онд St George's Chapel-д болсон Улаан өндөгний баярын үеэр хаврын дулаахан, цэлмэг тэнгэрийг санагдуулам цэнхэр өнгийн хослол сонгожээ. Кейт пастел цэнхэр өнгийн ороодог загвартай midi даашинз өмсөж, ган-хөх өнгийн туузан толгойн гоёл болон өндөр өсгийттэй хослуулжээ. Харин Шарлотт цэнхэр цэцгэн хээтэй даашинз өмсөн, түүнтэй зохицсон судалтай трико, дээрээс нь нимгэн цамц давхарлан өмссөн байна.

7. Ханхүү Харри болон гүнж Меганы хурим

2018 онд ханхүү Харри болон Меган Маркл нарын хуримын үеэр Шарлотт гүнж цэцэг баригч охины үүрэг гүйцэтгэж, цагаан даашинз болон тансаг цэцгэн титэм зүүсэн байв. Хэдийгээр Кейт цагаан өмсөх нь тохиромжгүй ч зөөлөн крем өнгийн хувцас сонгож, дээр нь шар цэцгээр чимэглэсэн малгайгаар гоёсон нь охиныхоо төрхтэй маш сайхан зохицсон байлаа.

8. Trooping the Colour-2018

Кейт дөрвөлжин захтай даашинз өмсөж, түүнтэйгээ зохицсон цэцгэн фасцинатор малгайгаар гоёсон бол Шарлотт цэцгэн хээтэй babydoll даашинз өмсөж, үсээ тод улаан хавчаараар чимэглэсэн байв.

9. Trooping the Colour-2017

Шарлотт гүнж төрснөөсөө хойш хоёр дахь удаагаа Trooping the Colour-д оролцохдоо интоорын цэцгийн ягаан өнгөөр хосолжээ. Өөрийн хэвшсэн хэв маягаа баримталсан бяцхан гүнж хээтэй babydoll даашинз өмссөн бол ээж нь арай бараан туяатай ягаан даашинз сонгож, түүндээ тааруулсан фасцинатор малгайгаар төрхөө бүрдүүлсэн байна.

10. Франц дахь гэр бүлийн цанын аялал

Францын Альпийн нуруунд хийсэн гэр бүлийн цанын аяллын үеэр Шарлотт гүнж анх олны өмнө ил гарсан нь энэ. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026