Мисс ч гэсэн ухаантай бол сайн нөхөртэй болж болдог юм!

Мисс ч гэсэн ухаантай бол сайн нөхөртэй болж болдог юм!

"Гранд" сэтгүүл 2014 он

Гэрэл зургийг худалдаж авах бол энд дарна уу.

Одоогийнх шиг миссийн титэм “ул” болоогүй зул байх цагт топ Э.Одгэрэлийг хоёрдугаарт байрт шалгардаг тэр жил “Монголын сайхан бүсгүй” улсын уралдаанаас 3-р байрын шагнал хүртэж байсан Д.Бямбасүрэнг үеийнхэн нь андахгүй. “Бүлээн нурам” кинонд жүжигчин О.Энхтуулын хамт тоглон шуугиулж байсан энэ бүсгүй эрдэм боловсрол, соёл юугаараа миссүүд дундаа зартай нэгэн. Хөөрхөн, сайхан мисс хүүхнүүд толгой муутай гэх ойлголтын эсрэг хамгийн их потенциал шаарддаг мэргэжлийг эзэмшсэн тэрээр их эмч мэргэжилтэй. Мэргэжлээрээ ажиллахын зэрэгцээ Германы “Sebamed” брэндийн арьс арчилгааны бүтээгдэхүүний Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн бизнес эрхэлдэг.

Энэ хатагтайд үүнээс илүү гайхуулах нэг зүйл бий. Үеийнх нь миссүүдийн хувийн амьдрал нэг л баргар, бараан өрнөж байхад Д.Бямбасүрэн хатагтайнх эсрэгээрээ. Удам судартай бол удам судартай, угсаа гаралтай бол угсаа гаралтай айлын бэр болж, нөмөр түшигтэй эрийн нөөлөг дор жаргаж яваа тэрээр Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонгийн бэр. Тодруулбал, социализмын он жилүүдэд ДЭМБ-т улсаа төлөөлөн олон жил ажилласан, АНУ-ын намтар түүхийн бүртгэлд нэр нь багтаж 2000 оны “Мянганы алтан медаль”-ийг хүртсэн З.Жадамбаа гуайн голомт залгах хүү Ж.Пүрэвцэрэн хэмээх ноёнтонтой амьдрал хувь заяа холбож, алаг хөөрхөн үрсээ дагуулан жаргаж яваа.

Мисс ч гэсэн ухаантай бол сайн нөхөртэй болж болдог.   

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026