Jennie дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтад багтаж, 2026 оны TIME100 Gala-д оролцож байна

Jennie дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтад багтаж, 2026 оны TIME100 Gala-д оролцож байна

Тэр бол 2026 оны TIME100-д багтсан цөөн K-pop артистуудын нэг. "K-pop"-ыг дэлхийн зах зээлд гаргахад гол үүрэг гүйцэтгэсэн, соло уран бүтээлүүд нь (жишээ нь “SOLO”) олон улсын чартад амжилт үзүүлсэн, барууны поп зах зээлд K-pop артистуудын байр суурийг бэхжүүлсэн гээд түүний хөгжмийн урлагт үзүүлсэн нөлөө асар их.

Jennie уран бүтээлчээс гадна загварын салбарт хүчтэй нөлөөтэй нь Chanel-ийн глобал элч, Calvin Klein зэрэг брэндүүдтэй хамтран ажилладагийнх юм. Түүнийг “Human Chanel” гэж нэрлэдэг нь зүгээр нэг хоч төдий биш. Тэр тренд дагах бус тренд дагуулдаг гэхэд хилсдэхгүй.

TIME100 жагсаалтад ордог хүмүүс ихэвчлэн салбартаа амжилттай төдий биш, харин дэлхийн хэмжээнд нөлөө үзүүлдэг хүмүүс байдаг. Тиймдээ ч Jennie хөгжимд нөлөөтэй, загварын чиг хандлага тодорхойлогч, social media-д хүчтэй, олон салбарт нэвтэрсэн, соёлын гүүр болсон дэлхийн түвшний influencer, cultural icon гэж үнэлэгдсэн гэсэн үг юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026