"Гранд" сэтгүүл 2014 он
Гэрэл зургийг худалдаж авах бол энд дарна уу.
Нэрийг нь сонсоод л зүсийг нь үзээ ч үгүй байж нурууны үс нь босдог хүмүүс Дамбын Хишигээг харахаараа “Ийм аятайхан нүдэнд дулаахан залуу байсан юм уу” гэж алмайрдаг. Цуутай эр саяхнаас байран суурин байх болж эр хүний жаргал эзгүй хээр гэгчээр зуны дэлгэр цагт морь уясан шигээ зуссан. Түүний хичээл зүтгэл ч талаар болсонгүй Манлай уяач цол тэмдэг хүртсэн билээ.
Цэцгэнд дурладаг эрвээхэй шиг хээнцэр бүсгүйн хормойд орооцолдсон хүүгийнхээ хурим найрыг хийсэн ч удалгүй түүний хадам аав, өвөө болох төлөвлөгөө нурсан. Бэр нь төрхөмдөө буцаж хүү нь дахиад л годгоносон охид даган харайж явахад аав зүгээр суусангүй. Хотын төвд Модун Хаан Цамхаг яах ийхийн зуургүй сүндэрлэсэн. Ихэвчлэн Чингисээр өвчилж арай 00-ын цаасандаа энэ нэрийг өгчихөөгүй байгаа хүмүүст Модун хэмээх нэр содон байсан гэж жигтэйхэн.

Тэгвэл Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, Дамбын Хишигээ нар Сингапуруудтай хамтран энэхүү цамхгийг босгосон байна. А.Баттөрийн хувьд Бельги улсад Элчин сайд, 1998-2000 онд Гэгээрлийн сайдаар ажиллаж байсан бөгөөд МоАХ-ны нэр дээр дэд сайдын суудал авсан. Гялалзсан дипломатч нэр алдраа Ар халхад дуурсгасан эр хоёр нийлэн Модун цамхагтаа оффислож суудаг байна.
Сонирхуулахад, Дамбын Хишигээ Модун хааны түүхийг шимтэн сонирхдог бөгөөд нэг ёсондоо түүний шүтээн гэж хэлж болох юм. Аз хүү байвал ёоз хүүгээр цохино гэгчээр гадны хөрөнгө оруулалтыг овсгоо самбаа гарган татаж мөрөөдлийнхөө зах зухаас биелүүлсэн шиг яваа аж.
Сэтгэгдэл байхгүй байна