Б.Батцэцэг сайд имижээрээ дипломат төрх, үндэсний өнгө аясыг дэлхийд таниулж байна

Б.Батцэцэг сайд имижээрээ дипломат төрх, үндэсний өнгө аясыг дэлхийд таниулж байна

Монголын парламентийн сайхан бүсгүйчүүдийн нэг бол Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг. Парламентын ганган, имижтэй хатагтай нарын нэгээр зүй ёсоор нэрлэгддэг түүний хувцаслалт гадаад айлчлал бүр дээрээ онцгой анхаарал татдаг.

Саяхан Казахстан Улсад хийж буй албан ёсны айлчлалын үеэр тэрбээр АкОрда дахь уулзалтад үндэсний дээлээ өмсөн оролцсон нь олон нийтийн сонирхлыг татжээ. Үүнийг Казакстан улсын хэвлэлүүдээр “энэхүү сонголт нь зөвхөн загварын шийдэл байгаад зогсохгүй, соёлын дипломат дохио болж чадсан” хэмээн онцлон бичжээ. Б.Батцэцэг сайд олон улсын уулзалт, айлчлалын үеэр дээл, торгон, уламжлалт хийцийг орчин үеийн эсгүүрийг уялдуулан өмсдөг нь Монголын соёлыг дэлхийд таниулах “амьд илэрхийлэл” болсоор байна.

Түүний хувцаслалт хэт тансаг, анхаарал татсан брэндээс зайлсхийсэн, цэвэр, минимал силуэттэй, албан ёсны орчинд нийцсэн нь дипломат хүний ёс зүй, төлөв төвшин байдлыг илтгэнэ.

Өдгөө 53 настай тэрээр “Аз хур” номын дэлгүүрээрээ олонд танигдан, 2010-2011 онд МАХН-ын ажлын албанд зөвлөхөөр ажилд орсноор улс төрийн талбарт хөл тавьж байв. Сүүлийн тав гаруй жилийн хугацаанд Гадаад харилцааны сайдын албыг хашиж буй Б.Батцэцэг хатагтайн хувцаслалт зүгээр нэг гоёл биш харин соёл, дипломат бодлогын нэг хэсэг болжээ.  Үндэсний дээлээрээ дамжуулан Монгол Улсыг илэрхийлж, орчин үеийн дипломат имижийг амжилттай бүрдүүлж буй нь олон улсын тавцанд эерэг сэтгэгдэл төрүүлсээр байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026