Фэшн фото: Хааны хэв маяг, эрх мэдэл, сүр хүчийг илэрхийлдэг burgundy буюу гүн борд өнгө ба Уэльсийн гүнж Kate Middleton-ы гоёл

Фэшн фото: Хааны хэв маяг, эрх мэдэл, сүр хүчийг илэрхийлдэг burgundy буюу гүн борд өнгө ба Уэльсийн гүнж Kate Middleton-ы гоёл

Кейт Миддлтоныг орчин үеийн хааны гэр бүлийн хамгийн хүчтэй fashion influencer гэж үздэг. Түүний хувцаслалт нь зүгээр нэг гоёл биш эдийн засаг, брэнд, соёл гээд бүх зүйлд бодит нөлөө үзүүлдэг. 

Тухайлбал түүний өмссөн хувцас, аксессуар богино хугацаанд шууд зарагддаг, брэндийн борлуулалт огцом өснө, жижиг дизайнерууд дэлхийд танигдана гээд өндөр нөлөөтэй. Үүнийг загварын салбарт “Kate Effect” гэж нэрлэдэг. 

Түүнчлэн хааны гэр бүлийнх гээд байнга өндөр, тансаг зэрэглэлийн тусгайлан хувцас өмсөөд байдаггүй, luxury-г энгийнтэй хослуулж өгдгөөрөө олны талархал, хайр хүндэтгэлийг хүлээдэг байна. Жишээ нь Кейт хэдэн мянган долларын couture даашинзыг Zara, Reiss, Mango зэрэг брэндтэй хослуулж өмсдөг. Үүгээрээ ямар ч хувцсыг хаан ч өмсөж болно, ард иргэд ч өмсөж болно гэх ойлголтыг дэлхий даяар өгч чаджээ. 

Кейт Миддлэтоны борд өнгөний гоёлууд 

Загварын чиг хандлага тодорхойлогч, брэндийн борлуулалт хөдөлгөдөг нөлөө бүхий хүн, имиж, дипломат мессежийг хувцсаар илэрхийлэгч Кейтын сонгодог burgundy буюу гүн борд өнгийн хувцаслалт загварын салбарт ноёрхлоо тогтоосоор буй. Burgundy (гүн борд, дарсны улаан) өнгө хааны гэр бүлийнхний хувьд зүгээр нэг гоёлын сонголт биш олон давхар утга, стратеги агуулдаг байна. Эрт үед эрх мэдэл, сүр хүчийг илэрхийлдэг энэ өнгийг гаргах будаг маш үнэтэй байжээ. Иймд ихэвчлэн хаад, язгууртнууд л өмсдөг байв. Тиймээс ч өнөөдрийг хүртэл luxury, язгууртан гэсэн бэлгэдэлтэй хэвээр байгаа юм. Мөн төрийн айлчлал, хүндэтгэлийн арга хэмжээн дээр маш тохиромжтой учир энэ өнгийг одоог хүртэл хааны удмынхан бэлгэдэл өнгөө болгон хэрэглэсээр байгаа юм. 

Кейт Миддлэтоны брэнд сонголт 

Кейт ихэнхдээ дэлхийн том luxury брэндүүдээс хувцас өмсдөг ч, маш олон тохиолдолд өөртөө тааруулж захиалгаар хийлгэдэг. Энэ бол хааны гэр бүлийн протоколтой шууд холбоотой юм. Түүний wardrobe-д байнга давтагддаг Alexander McQueen, Catherine Walker, Jenny Packham, Emilia Wickstead гэх core дизайнерууд бий. Энэ дизайнерууд хааны стандарт гэж хэлж болох төрийн айлчлал, royal banquet, дипломат арга хэмжээ дээр өмсдөг брэндийн хувцаснуудыг урлаж өгдөг байна. Сонирхуулахад түүний хуримын даашинзыг Alexander McQueen зөвхөн түүнд зориулж урласан юм. 

Мөн заримдаа Gucci, Dolce & Gabbana гэх өндөр зэрэглэлийн бус “high street” брэндийг ч сонгож хэрэглэдэг байна. Түүнчлэн Кейт эдийн засагтаа нөлөө үзүүлэхээр ихэвчлэн британийн дизайнеруудыг дэмжиж, британиас гаралтай брэнд сонгодог байна. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026