Фото: Эрүүл мэндийн сайд Э.Батшугар гэргий Б.Янжиндулам нарын жаргалтай агшнууд

Фото: Эрүүл мэндийн сайд Э.Батшугар гэргий Б.Янжиндулам нарын жаргалтай агшнууд

Гэрэл зургийг худалдаж авах бол энд дарна уу.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар болон түүний гэргий Б.Янжиндулам нар олон нийтийн анхаарлыг татахуйц, даруухан атлаа эерэг дүр төрх бүрдүүлж яваа хосууд.

Э.Батшугар өмнөх амьдралдаа цэг тавьсан ч хувийн амьдралдаа элдэв дуулиан, олон болзоотой нэр холбогдолгүй, төлөв төвшин байдлаа хадгалсаар Б.Янжиндуламтай романс хэлхэж, өдгөө хамт амьдарч буй.

Б.Янжиндулам нь БНСУ-ын Үндэсний их сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн,  U film-ийн “Амьдралоги”, “Mongolian Connection” зэрэг кинонуудад тоглосноор олны анхаарлын төвд орж байв. Ирээдүйтэй гэгддэг байсан жүжигчин бүсгүй Э.Батшугартай ханилан сууснаар урлагаас хөндийрч, хувиараа хувцасны болоод цэцэгний брэнд дэлгүүр нээж, бизнес хатагтай болсон.

Хос хоёр хайр сэтгэлийн холбоогоо олон нийтэд зарласнаас хойш чамгүй олон жилийн хугацаа өнгөрсөн ч хуримын зар дуулгаагүй өдийг хүрсэн. Э.Батшугар улс төрд орж, Их хурлын гишүүнээс сайдын суудалд томилогдон, улс төрийн ид карьераа ахиулж яваа энэ цаг үед хуримын асуудалд нухацтай хийгээд хэт яарахгүй хандахаар шийдсэн ч байж болно.  

Ийм нэг залуу хосууд хувь, хувьдаа карьераа дээшлүүлсээр үеийнхэндээ болоод олон залууст үлгэр жишээ болсоор өөрсдийн гэгээн хайрын түүхийг алгуурхан бүтээж явна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026