Монгол Жолигийн дизайн

Монгол Жолигийн дизайн

Хүний залуу нас гэж хөөрхөн золиг байх. Өдгөө “Түшиг”-ийн тэргүүн хатагтай болсон Э.Мөнгөнцэцэг хэмээх энэ бүсгүй цагтаа Америкт амьдарч, Нью-Йоркийн бестселлер бичнэ гэж мөрөөдөж, ярьж, тунхаглаж явав. Гэвч нэг л өдөр “Түшиг”-ийн цор ганц өв залгамжлагч Г.Баттүшигийн гэрт Америкаас газардсанаар айлын гэргий болсон түүхтэй. Ямар сургуульд сурч, төгссөн нь тодорхойгүй, нууцлаг хатагтай ямартай ч загварын өндөр сонирхолтой, чамгүй ч мэдрэмжтэй нэгэн. Сайхан ч бие хаатай. Үзэсгэлэн гоо ч харамгүй заяасан. Ямартаа л Монголын Анжелина Жоли гэгдэж байхав.

Энэ бүхэн байхад нас сүүдэр гуч талийсан ч гэлээ, том группийн тэргүүн хатагтай болсон ч гэлээ загвар өмсөх, бие хаагаа гайхуулах хүсэл нь унтраагүй яваа нь гоё. Сүүлд гэхэд ийм төрхтэйгээр нүд гижигдэм зураг сэлтээ авахуулсан байх жишээний.

2018 он, Гранд сэтгүүл, №103

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026