“Надад ирээгүй хайр” ОАК-ны Алдарын дүрээр олонд танигдсан жүжигчин Ч.Түвшинтөгс ээлжит уран бүтээлдээ продюсерээр ажиллан, гол дүр бүтээжээ

“Надад ирээгүй хайр” ОАК-ны Алдарын дүрээр олонд танигдсан жүжигчин Ч.Түвшинтөгс ээлжит уран бүтээлдээ продюсерээр ажиллан, гол дүр бүтээжээ

Залуу жүжигчин Ч.Түвшинтөгс "Орлон тоглогч" УСК, "Надад ирээгүй хайр" ОАК-нд тоглосноор олонд танигдаж байв. Тэрбээр өмнө нь “Гэгээн учрал”, “Үүрдийн хайр” зэрэг бүрэн хэмжээний уран сайхны кинонд тоглон жүжигчний уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн юм.

Хэдийнэ чадварлаг, авьяастай гэдгээ харуулаад байгаа Ч.Түвшинтөгс хамгийн сүүлд найруулагч Т.Алтантуяагийн “No drug” цувралд тоглосон бол энэ удаад адал явдалт төрлийн “МАД” уран сайхны киноны продюсероор ажиллахын зэрэгцээ гол дүрийг бүтээжээ. Тус кино нь "Зэв фильм"-ийн 4 дэх уран бүтээл юм. "Зэв фильм"-ийг Ч.Түвшинтөгс тэргүүтэй залуу уран бүтээлчид хамтран үүсгэн байгуулснаар ийнхүү дэлгэцийн дөрөв дэх уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болоод байна. "МАД" УСК дөрөвдүгээр сарын 24-нд нээлтээ хийх юм. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026