Хуучны урлагийн акулууд хэвлэлээр тасралтгүй балбуулж ирсэн ч хэвлэлтэй хэрүүл зарга хийдэггүй одоогийн олны танилууд шиг зурагтай нь постолдоггүй даацтай хүмүүс. Гэхдээ орчин цагт хэвлэл мэдээлэл орон зайгаа сошиалд тодруулбал троллуудад алдаж хүнийг хүссэнээрээ доромжилж бах таваа хангах талбар болсон гэхэд хилсдэхгүй.

Товчхондоо бүх нийтээрээ тэмцэх ёстой зүйлсийн нэг нь сошиал эзэн биегүй троллууд болсон. Поп дива Ж.Алтанцэцэг нэр бүхий тролл хаягийг цагдаад өгснөө зарлалаа. Барагтай бол хатуу ширүүн үг унгадаггүй нуруутай хатагтайд тэсвэр тэвчээрээ алдахаар явдал тохиолдсон гэсэн үг. Түүний энэ алхам үр дүнгээ өгч нэр, нүүрээ нуусан тролл хаягны ард хэн байгааг илрүүлж, хариуцлага тооцож чадвал энэ нь олон троллчдод сургамж болох нь дамжиггүй. Сошиал медиагаа ухаалаг хэрэглэцгээе. Олны танилууд ч гэсэн гомддог шархалдаг сэтгэл зүрхтэй шүү гэмээр байна.
Сэтгэгдэл байхгүй байна