Хүний амьдралд юу ч тохиолдож болохыг машин барьж байгаад гэнэт ухаан нь балартан осол гаргасан Бажигийн явдал харууллаа. Бие нь таагүй байсан юм бол яах гэж жолооны ард суусан юм бэ гэлцэж байна. Анхнаасаа осол гаргана гэж явахгүй нь тодорхой. Бажи 4 машин хамсан нэг хүн бэртээсэн ослынхоо хохирлыг барагдуулахаа илэрхийлж болсон явдалд уучлал гуйсан.
“Люмино”-гоор овоглохоос гадна тэр АПУ-гийн Л.Батжавын хүү юм.

Хохирлын мөнгөнд толгой өвдөхөөргүй бас ч гэж бусад алаг эрээн хип хопчдоо бодвол боломжтой нэгэн. 2024 онд НИТХ-ын сонгуульд Ардчилсан намаас дэвшиж байсан гэдэг нь багадаа тэрбум төгрөг зарчихсан гэсэн үг. Хүнийг унасан дээр нь дэвслээд яах вэ. Алдсан ч алдаагаа засаад бүдэрч унасан ч өвдгөө гөвөөд босоод алхах боломжийг бусдадаа олгоцгооё.
Сэтгэгдэл байхгүй байна