Барын зулзагыг бага дээр нь гэсэн ч Т.Бархүүг бол барахгүй л байгаа юм. Тайз дэлгэц, нэг ангит, олон ангит ер нь эротикоос бусад бүх уран бүтээлд авьяасаа гайхуулчихсан нөхөр. Сонгодог жүжигт ч торохгүй тоглодог ийм элдэвтэй хүүг төрүүлсэн ижийг С.Батсүх гэнэ. СТА С.Батсүх төрөл бүрийн хөгжим тоглодог авьяаслаг бүсгүй байжээ.

Т.Бархүү маш чадварлаг дуучин. Гэргийдээ халамжтай, охиндоо сайн аав Т.Бархүү ижийтэйгээ халуун дотно алхаж яваа дүр зураг сайхан харагдаж байна. Хүү нь ижийгээсээ авьяас өвлөж, охин нь аавынхаа дуулдаг, жүжиглэдэг авьяасыг дуурайж хамтдаа кинонд хүртэл тоглоод амжсан. Удам дамжсан урлагийн ген гэж энэ дээ. Ээж хүү хоёр бие биенээ түшиж амьдран ижийнхээ авьяасыг хүү нь өвлөж авсан юм билээ.
Сэтгэгдэл байхгүй байна