“The Devil Wears Prada 2" киноны Нью-Йоркт болсон нээлт жинхэнэ утгаараа загварын тансаг шоу болж, анхны киноны домогт хэв маягийг эвдэж чадлаа

“The Devil Wears Prada 2

Загварын хорхойтнуудын хамгийн их хүлээж байгаа “The Devil Wears Prada 2" киноны Нью-Йоркт болсон нээлт жинхэнэ утгаараа загварын тансаг шоу болж, анхны киноны домогт хэв маягийг эвдэж чадлаа. Киноны нээлтэд улаан өнгө давамгайлж, Givenchy, Louis Vuitton, Schiaparelli гэх мэт тансаг брэндүүд гоцолж, 2006 оноос илүү зоригтой, илүү авангард, илэрхийлэлтэй улаан хивсний ёслол боллоо.

Мирандагийн хүйтэн төрх

Миранда Givenchy-ийн улаан даашинз, хар бээлий, том нарны шилээр гоёж, Пристлийн хүйтэн, эрх мэдэлтэй төрхийг дахин бүтээв.

Орчин үеийн Эндигийн glow up

Энди Louis Vuitton-ийн тод улаан өнгийн корсет хэлбэрийн, драматик силуэттэй даашинзаар гоёж, дүрийнхээ загварын хөгжлийг илтгэсэн мэт байлаа.

Эмилигийн Mikimoto-той гоёл

Эмили Schiaparelli кутюр даашинз, Mikimoto сувд зүүсэн нь дэгжин, редакшн хэв маягтай байв.

“The Devil Wears Prada 2" киноны сурталчилгаа дөрөвдүгээр сард эхэлсэн бол кино тавдугаар сарын 1-нд үзэгчдийн хүртээл болох юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026