Гольф тоглодог, үс гэзэг нь яг өөрийнхөөрөө намирсан имижтэй Хаянаа хэсэгтээ хүүхнүүдийг хуйлруулсан. Ямартаа л Т.Дэлгэрмөрөнтэйгөө тоглолт хийхэд бүх үзэгчид нь Хаянаа руу харж, ханарч байх вэ дээ. Үе тэнгийнхэн дундаа Ангууч шиг крашлуулах болсон Хаянаа цагаан сараар хөдөө оччихсон “Үлэмжийн чанар” дуулснаар концерт нь бараг дууссан даа.

Зүгээр гольфын цохиураа бариад зогсож байвал дээр юман дээр морин дээр мордож Боролдой хүү шиг зураг авахуулдаг нь юу ч юм. Хөөрхөн хөөрхөн гээд байхаар хөөрөөд ниснэ гэдэг л энэ байх. Өдий насанд ганц бие амьдрах болсон Хаянаагийн насныхан юм юм оролдож хандалтаа өсгөхөө улайрах болжээ. Залуу үеийнхэн сошиалыг атгаж байхад нүцгэлдэг ч юм уу, яадаг ч юм сонирхолтой л байхгүй бол нүдэнд өртөх хэцүү, хэцүү.

Сэтгэгдэл байхгүй байна