МАН-ын бэр болсон А.Хишигдалай өнгөтэй байна

МАН-ын бэр болсон А.Хишигдалай өнгөтэй байна

“Зүрхээр наадагч” киноны гол дүр О.Мөнхдалай 3 хүүхэдтэй гэргийгээсээ өрх тусгаарлан байхдаа А.Хишигдалайтай учирсан юм билээ. Тэд дундаасаа нэг хүүтэй.

Олны хэл амнаас жийрхсэн үү А.Хишигдалай чимээгүйхэн ээж болж хүүхэдтэйгээ бусад шиг реклам базаж гүйсэнгүй. Өнгөрсөн хугацаанд гоо сайхандаа өвч өөрчлөлт хийж төрөл арилжсан тэрбээр уран бүтээлдээ эргэн орох гэж буйгаа зарлаад байгаа. Поп хатагтай Б.Сарантуяа хэр баргийн залуу дуучинд тал өгөөд тодотгоод байдаггүй ч түүнийг хэвлэлийн хурал дээрээ тодотгон онцолж байлаа.

О.Мөнхдалайгийн хувьд Н.Учралыг СДМЗХ-ны Ерөнхийлөгч байх үеэс тус намын залуучуудын байгууллагад хүчин зүтгэх болсон. МАН-д хэрэгтэй зайран болсон гэсэн үг. А.Хишигдалай зүгээр нэг дуучинтай ч юм уу суусан бол одоо хэр нь халтуур хийгээд, хийгээд нүүрнийхээ нэг тарилганы үнийг олж чадахтай, үгүйтэй байсан биз гэх хүмүүс ч бий.

Үнэндээ ганцаараа бие даасан нэг ч тоглолт хийж байгаагүй түүнийг өдөр шөнө, өглөө оройгүй хоолойгоо хаттал дуулж яваа дуучдаас тансагдуу амьдарч байгаа нь ч үнэн. Урлагийн буян гэдэг шиг нам засгийн буян түүнээс ч их билээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026