Эмэгтэй хүн ийм л яруухан гунхаж амьдрах ёстой юм шиг ээ. Топ Д.Болормаа энэ зуны их хотын нэг өнгө маяг байлаа. Тансаг зэрэглэлийн загварын ордны тайзнаа тэр л шавь нартайгаа гунхаж байна. Ер нь дан биеэ арчлаад топ мисс алдраар амьдрах нийгмийн өмнө хариуцлага хүлээх явдалгүй амар.

Д.Болормаа “Монгол модель” агентлаг нээж эрхэлсэн нь түүний бусад нэгэн үед мөр зэрэгцсэн загварын салбарын гоё хүүхнүүдээс ялгардаг өнцөг. Олон сайхан шавь нар бэлдлээ. Тэд нь салбараа гадаад дотоодгүй өнгөлж явна. Нэг нь ч багшийгаа муулдаггүй, хүндэлж мэндтэй устай явах юм билээ. Хүний л амьдрал гэдэг шиг хөөрхөн охид залуустай танилцах гэсэн эрхмүүд топ хатагтай руу утас цохидог гэлцдэг. Монголд ямар хүний наймаа байх биш дээ. Хэтийдүүлэн бодох зохисгүй. Гоё оо гоё, Д.Болормаа. Өвдөгний нүдээр хатгуулж, барын зурагтай наалт нааж, даралтны эм уух нас биш юм байна аа, 55!.
Сэтгэгдэл байхгүй байна