МУГЖ, “20-р зууны манлай” дуучин, поп дива Б.Сарантуяа 40 жилийн уран бүтээлийн түүхээ тайлагнах “Хайрын бурхан” нэртэй амьд хөгжмийн тоглолтоо 2026 оны зургаадугаар сарын 6-нд үзэгч түмэндээ өргөн барихаар зэхэж байна. Тэрбээр 1980-аад оны сүүл, 1990-ээд оны эхэн үед Монголд поп, эстрад урлаг шинэ шатанд гарч, барууны хөгжмийн нөлөө хүчтэй орж ирж байхад Б.Сарантуяа хүчирхэг, өвөрмөц хоолой, тайзны харизм, эмэгтэйлэг, зоримог төрхөөрөө бусдаас ялгарч байв. Улмаар поп од болон гялалзах болсон түүний сонгодог хитүүд болох “Хайрын бурхан”, “Зүүдний говь”, “Чи минь”, “Сэтгэлийн үг”, “Мартахгүй” гэх дуунууд одоо ч олон хүний дурсамж, хайр, амьдралтай холбогдон, эгшиглэсээр байгаа билээ.
"Хайрын бурхан” 40 жилийн түүхэн амьд хөгжмийн тоглолт 2026.06.06-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.
Сэтгэгдэл байхгүй байна