Манай үе үеийн Ерөнхийлөгчид хоёроос бусад нь нууц амрагийн асуудалтай явж ирсэн. Угаасаа сүүдэргүй улс төрийн өндөр албан тушаалтан гэж үгүй ээ. Зүгээр тоон дээр л ярилцаж болно, энэ тохиолдолд.
Экс ерөнхийлөгч Н.Энхбаяр өдий насандаа эхнэртээ маажуулна ч гэж юу байх вэ.

Түүний зүрхний шувуухайгаар УИХ-ын гишүүн Б.Хэрлэн гэх Удирдлагын академиас улс төрд гарч ирсэн цэмбэгэр хатагтай нэр цохогдов. ОХУ-ын Иркутск хот болон Герман улсад боловсрол эзэмшсэн Улс төрийн шинжлэх ухааны доктор, Удирдлагын академийн дэд профессор цолтой энэ эмэгтэй угаас биеэ аятайхан авч явдаг, төлөв төвшин царай төрхтэй догь парламентач болохоор дориун эмэгтэй.

Гэвч сүүдэргүй хорвоо, сүүлгүй амьдрал гэж хаа байх билээ гэдэгчлэн экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын улс төрд сойсон бүсгүй цаашлаад тоонот гэрт толгой холбож, тостой шөлөнд хошуу холбосон гэр яриа ордны тамхины цэгээр нэг хийсэх болоод удаж буй. Харин өчигдөр М.Нарантуяа-Нара гишүүн төрийн ордонд түмэн микрофоны өмнө бараг ил цагаахан зарлачихав.
Үнэндээ нууц амраг ч юм уу, үнэхээр хайр сэтгэлтэй болоод насны бөгсөнд хэн хэндээ хань болж яваа хосууд ч юм билүү, хэн мэдлээ. Угаас О.Цолмон хатагтай Н.Энхбаяр ноёнтноос өрх тусгаарлаад удаж байгаа билээ.

Сэтгэгдэл байхгүй байна