Сошиалд шинэ өнгө төрх авчирч буй “old money” хатагтай О.Билэгт

Одоогоос хэдхэн жилийн өмнө Монголын сошиал орчинд брэнд хувцас, тансаг хэв маягийг илэрхийлсэн гялгар төрхөөрөө ноёлж явсан нэгэн бол хатагтай Э.Туул байв. Харин энэ удаа түүний араас 50 настай О.Билэгт хатагтай шинэхэн дүр төрхөөр гарч ирж, look outfit рийлүүдээрээ олны анхаарлыг татан, богино хугацаанд viral болоод байна.

Тэрбээр сошиалд хөл тавьсан даруйдаа шуугиан дэгдээж, дээдсийн хүрээний хатагтай нарын ярианы гол сэдэв болжээ. Өдий насандаа төгс галбир, залуу төрх, тансаг хэрэглээ, high fashion мэдрэмжээрээ бусдын нүдийг хужирлаж, нууцхан атаархлыг ч төрүүлэх болсон нь нууц биш.

О.Билэгтийн тухайд Монголд Wrangler брэндийн жийнсийг анх нэвтрүүлж байсан, мөн хуучнаар Face night club-ийг эзэмшиж явсан, Монголын чинээлэг бизнес эрхлэгчдийн нэг Батбаярын гэргий гэдгээрээ танигдсан эрхэм. Тэрбээр олон улсын эдийн засагч мэргэжилтэй.

Түүний охин Б.Марал нь Францад L’Emissaire дарсыг үйлдвэрлэн Монголд нийлүүлдэг бөгөөд Францын иргэн Пьер-Ив Ригаутай гэрлэсэн “Монгол-Франц” гэр бүлийн төлөөлөл гэдгээрээ хэдийнэ олонд танигдсан. Өчигдөр л гэхэд О.Билэгт хатагтай 50 насны төрсөн өдрөө охинтойгоо хамт Madame Rouge болон нижгэр тэмдэглэснээ хуваалцжээ.

Товчхондоо, даруухан тансаг хэв маяг, үе дамжсан хөрөнгө, боловсрол, соёлын нэгдлийг илэрхийлсэн О.Билэгт хатагтайг энэ цагийн “old money” бүсгүйн тод жишээ хэмээн онцолж болохоор байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026