
Салалт нийлэлтээрээ үргэлж шуугиан тарьж байдаг МАК-ийн хүүхдүүд энэ удаад дахин нэг тэсрэлт хийв. Тодруулбал ах, дүү хоёр зэрэг, зэрэг амрагаа сольж, аавыгаа багагүй сандаргаж байгаа бололтой. Эхнэр нөхөр байтугай эрүү өвдөг салдаг цаг тул тэдний ээлжит романс энэ хүрээд зогсох цааш шинээр эхлэн, шинэ хүнтэй үргэлжлэх эсэхийг тааж хэлэхэд бэрх юм. Ямартай ч энэ удаад тэдний сонголт ийм буюу.
Н.Цэлмүүн Сү.Батболдын хүүтэй нэг гэрт оржээ

Компанийнхаа хөрөнгө оруулалтын хэлтсийг удирддаг Н.Цэлмүүн нөхрөөсөө салснаас хойш хайрын романсыг хөврүүлэх шиг болсон. Брэндлэг, бэлтэй айлын сайхан охинд сэтгэл алдрах залуус нэгээр тогтохгүй нь тодорхой. Цолмонгоосоо салаад “Хас”-ын Ч.Ганхуягийн дүү Ч.Ганзоригтой нэг хэсэгтээ хөтлөлцөн гүйсэн ч хоёр тийш болсон. Бэлтэй айлын хөвгүүдийн хамгийн их сонирхдог бүсгүй Н.Цэлмүүн Сү.Батболдын хүү Б.Баттүшигтэй романслаж байгааг бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тэд харилцаагаа бататгаж бүр нэг гэрт оржээ.
Б.Баттүшиг нь АНУ-д дээд боловсрол эзэмшсэн, мэдлэг боловсрол өндөртэй, бүсгүйчүүдийн дунд хамгийн сонирхол татам дүр байлаа. Өмнө нь гэрлэж бараалах бүү хэл, бүсгүйчүүдтэй ч нэр холбогдож байгаагүй аавын итгэл найдварын од болсон хархүү тул хурим найр хийх нь тодорхой.
Н.Номтойбаярын “нэгэн бүсгүй” хэн бэ?

Аргагүй жаатай хүүхэн болохоо харуулж “Хар хорин” захын боссын хүүгээс салсан ч нэртэй төртэй айлд ёслол төгөлдөр бэр орсон Ж.Мандхай “Хэрхэн баян эрсийг уургалах вэ?” ном бичих захиалга хүртэл авч байсан билээ. Гэвч тэр номоо даанч бичиж амжсангүй. Удаан хугацаанд тогвортой байж эхнэрээсээ өөр хүүхэн харахгүй, зөвхөн зодооны “хэрэг” л тарьж байсан Н.Номтойбаяр гэргийгээсээ өрх тусгаарлажээ. Түүнийг нэгэн бүсгүйтэй энд тэнд явж харагдах болсон, тэр бүсгүй нь “Алтны магнат”-ын хайрыг булааж явсан Д.Ариунцэцэг гэж шуугих болж. Зарим нэг нь Н.Номтойбаяр “бонус”-тай хүүхэнд дуртай гэж егөөдөж байгаа сурагтай. Ямартай ч Д.Ариунцэцэг, Н.Номтойбаяр хоёр баттай амрагийн харилцаа үүсгэсэн эсэх нь тодорхойгүй ч Н.Номтойбаярт “нэгэн бүсгүй” байгаа нь бат боллоо. Төрийн хар хүн болж одоо нэг чөдөрлөгдөх нь үү гэтэл тэр дахиад л будлиан тарьж эхэллээ. Эхнэрээсээ уйдсан уу, илүү нэгэнтэй учирсан уу, угаас түүний хайр ийм богино настай юм уу, бүү мэд. Ямартай ч Н.Нямтайшир ноёнтон шинэ бэр угтах нь.
"Гранд" сэтгүүл 2014 он
Сэтгэгдэл байхгүй байна