
Манай өндөр зэгзгэр, зулзган хус шиг цэх шулуун нуруутай У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд нийгмийн бодлогын зөвлөхөөр ийм бүсгүй сонгогдсон. “Хэцүү анги”-ийн Гэрэлээ буюу мисс Б.Бадамцэцэг 16 насандаа “Miss Mongolia” тэмцээний ялагч болсноос хойш амьдрал нь орвонгоороо эргэсэн.
Хаа очиж хичээнгүй, оюунлаг тулдаа шүдний эмч мэргэжил эзэмшиж 2012 онд “Шүд болон амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох үндэсний сан”-г байгуулж, хөдөө орон нутаг, алслагдсан дүүрэг, сумдын 500 гаруй хүүхдийн шүдийг эмчилсэн нь түүний ирээдүйн карьерт ихээхэн дэм болсон болов уу. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөхүүд эр эмгүй өнгөлөг, царайлаг, нуруулаг залуус байдаг.
Тоон дотор үсэг гэгчээр мисс бүсгүй гэнэтхэн Төрийн ордонд тооноор орчихлоо гэж олон нийт хардах эрхээ ч эдэлсэн. Байх л зүйл. Ажлаа л сайн хийж байвал болоо доо, Бадамцэцэг минь. Үе үе торон хувцастай гарч ирж төрийн арга хэмжээнд оролцож айлгахыг эс тооцвол Б.Бадамцэцэг сайн зөвлөх байлгүй. Мэдээж муу бол сэлэм гялс, толгой бөндгөс биз. Манай еөк чинь хаа очиж охид хүүхнүүдийн тал дээр чанга өвөртэй хүн шүү дээ.
Сэтгэгдэл байхгүй байна