Оксфордод суралцаж буй Наро банчэн дараа нь Харвардад суралцахаар төлөвлөж байгаа гэв

Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг, Ар халхын 88 шидтэй Наро Банчэн гэгээний VII дүрийн хувилгаан Данзанлхүндүвийн иргэний үнэмлэхний нэр нь Б.Цэдэн-Иш. Ид шидээс гадна 1993 онд төрсөн энэ залуу боловсролдоо чамгүй анхаардаг. Нийслэлийн 105 дугаар дунд сургуулийг дүүргэж, ШУТИС ийн КТМС-д компьютерийн систем хамгаалалтын ангид суралцаж байгаад мэргэжлээ өөрчилж Төрийн захиргааны удирдлагын менежмент мэргэжлээр 2015 онд төгсөн, ШУТИС-д Нийтийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан намтартай.

Орчин цагийн лам нар өөр болсны яруу тод жишээ болсон тэрээр Оксфордод суралцаж байгаа бол дараагийн алхмаа Харвардад apply хийхээр ханцуй шамлаж байгаа гэв. Сав л хийвэл галуун цуваа шиг гоё хүүхнүүд дагуулан ийш тийш явах болсон царайлаг, брэндлэг хувилгаанаа нэг л өдөр УИХ-ын сонгуульд тоосоо өргөчихсөн явбал битгий гайхаарай. Торохгүй гараад ирвэл бас л гайхах хэрэггүй, фен ихтэй хувилгаан шүү дээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026