Монгол улсын 35 дахь Ерөнхий сайдаар Н.Учрал томилогдлоо

Монгол улсын 35 дахь Ерөнхий сайдаар Н.Учрал томилогдлоо. Тэрээр Ерөнхий сайдаар томилогдсон даруйдаа өөрийн байр сууриа илэрхийллээ.

"Миний тэргүүлэх Засгийн газар ид шид амлахгүй, эдийн засгийн гайхамшиг бүтээнэ гэж хэлэхгүй.

Үнэнийг үнэнээр нь хэлнэ.

Гадаад ертөнцийг өөрчлөхгүй боловч дотооддоо өөрсдөөсөө хамаарах бүхнийг хийнэ.

Бид дэлхийг өөрчлөхгүй боловч өөрчлөгдөж буй дэлхийд Монголоо хохирол багатай авч үлдэж, хожим хойно хийгээгүй үйлдлийнхээ төлөө харамсахгүйн төлөө ачаагаа үүрнэ.

“ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга, "Эрх чөлөөний дөрвөн зам - Дөрвөн чөлөөлөлтийн бодлогоо хэрэгжүүлнэ.

Эдийн засгийн өсөлтийг өрхийн үүдээр, иргэний хаягаар хүргэх үндсэн арга зам нь хүний эрх чөлөө, хөдөлмөрлөж бүтээх хүслийг хүнд суртлын чөдөр тушаа, хууль журмын гох дэгээ, төрийн хэтийдсэн их оролцооноос чөлөөлөх ажил юм.

Суудал шийдэл ярьдаг бус асуудал шийдэл ярьдаг, сандал ширээ булаалддаг бус санал шийдлээ уралдуулдаг бүтээлч Монголыг хамтдаа бүтээцгээе.

Эрх чөлөөний наран Монгол хүн бүрийг ивээж, эрх чөлөөт, тусгаар Монгол Улс мандан бадрах болтугай." гэв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026