Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлж, Ерөнхий сайд болох замыг нь заслаа

Ням гарагт хуралдсан МАН-ын Бага хурлаар УИХ-ын дарга Н.Учралыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг Бага хурлын санал хураалтад оролцсон гишүүдийн 99.7 хувь нь дэмжиж шийдвэрлэсэн билээ. Улмаар өнөөдөр түүнийг УИХ-ын даргаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэх ТББХ-ны хуралдааныг 09.00 цагаас, УИХ-ын чуулганыг 10.00 цагаас товлосон юм.

Тэгвэл ТББХ-ны санал хураалтаар Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлөхийг дэмжсэн. Үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, санал хураахад, гишүүдийн 80.2 хувь нь дэмжсэнээр Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдад нэр дэвшүүлээд буй Н.Учралыг УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөллөө.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026