2026 оны Vanity Fair-ийн Оскарын үдэшлэгийн улаан хивсэн дээр хэн гарч ирэхийг хэзээ ч таашгүй. Оскарын шагналтнууд, тамирчид, загвар зохион бүтээгчид, тэрбумтнууд, студийн удирдлагууд, уран бүтээлчид, жүжигчид, хөгжмийн одод, моделиуд гээд хамгийн шилдэг, онцгой зочдыг нэг дор цуглуулдгаараа энэ үдэшлэг зүгээр нэг Оскарын дараах арга хэмжээ биш жинхэнэ уламжлал болсон түүхэн үйл явдал билээ.
Ялангуяа 2026 оны улаан хивс нь энэхүү үдэшлэг одоог хүртэл хамгийн “халуун талбар” хэвээр байгааг тодхон харууллаа.
Стилист Рэйчел Зое-ийн хэлснээр, хувцсаа солих нь зүгээр нэг өнгөц өөрчлөлт биш, харин жүжигчдийн сэтгэлзүйд нөлөөлдөг чухал мөч аж. Харин энэ үдэшлэгийн хамгийн сонирхолтой хэсэг нь зочид “хөгжилдөх” гэдгийг өөр өөрийнхөөрөө хэрхэн илэрхийлж байгааг харах юм. Зарим нь сонгодог хар даашинзыг өөрийн өнгө аясаар шинэчилж, зарим нь зоригтой, анхаарал татам шийдлүүдийг сонгодог. Эцсийн дүнд, хувь хүний стиль л энэ улаан хивсний хамгийн хүчтэй “аксессуар” болдог.
Тэгвэл энэ жилийн Оскарын after party-д хэн ирж, хэн гялалзсаныг сонирхъё.

















Сэтгэгдэл байхгүй байна