Булган аймагт үер бууж, хүүхдийн амь эрсэджээ

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт өчигдөр /2018.06.14/ орой усархаг ширүүн бороо цутган орж, үер буужээ. Сумын төв бүхэлдээ усанд автаж, айлын хашаа хороо сүйдсэн байна. Үерийн улмаас эрчлэн ирэх усанд айлын гэр автаж, дөрвөн настай хүүхэд эндсэн харамсалтай хэрэг гарчээ.

Сумын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид сэргээн босгох ажиллагаа эхлүүлээд байна. Одоогоор гамшгийн хохирлын хэмжээ хараахан тодорхойгүй байгаа аж.

Б.СЭЦЭН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025