Нийслэлийн 555 ээжид “Алдарт эх”-ийн одон гардуулна

Эх үрсийн баярыг тохиолдуулан НИТХ-аас санаачлан нийслэлийн 555 ээжид “Алдарт эх”-ийн хоёрдугаар одон медаль гардуулахаар төлөвлөж байна. Энэ жилийн хувьд НИТХ-аас өмнөх жилүүдэд олгодог байсан “Алдарт эх”-ийн одон олгох ээжүүдийн тоог нэмэгдүүлж, 555 ээжид олгох болсноороо онцлог юм.

Одон гардуулах хүндэтгэлийн ёслол зургадугаар сарын 1-ний 12:00 цагаас СТӨ-нд болно. Тус арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн захирагч бөгөөд Улаанбаатар хотын Засаг дарга Су.Батболд, НИТХ-ын тэргүүлэгчид болон төлөөлөгчид оролцоно.

“Алдарт эх”-ийн одон гардан авсан ээжүүдэд зориулж “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчдийн урлагийн бүтээлээс толилуулахаар болжээ.

НИТХ-ын ХМОНХТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025