Олон улсын балетчид Монголын театрт өрсөлдөж байна

Олон улсын балетчид Монголын театрт өрсөлдөж байна

БСШУСЯ-ны ивээл дор “Монголын балетын хөгжил сан” Нийслэлийн соёл урлагийн газрын дэмжлэгтэйгээр УДБЭТ-тай хамран Монгол Улсад анх удаа балетын олон улсын тэмцээнийг тавдугаар сарын 29-нөөс зургадугаар сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Монгол Улсад бүжгэн жүжгийн урлаг 1953 онд Г.Жамьянгийн хөгжим, Ц.Раднаагийн дэглэлт “Манай нэгдлийнхэн” тоглогдсоноос хойш 65 жил, 1963 онд Улсын дуурь бүжгийн эрдмийн театр үүсгэн байгуулагдсанаас хойш 55 жил буюу хагас зуун жил давсан түүхийг бид ардаа орхисон байна. Балетын урлаг манай улсад дэлгэрэн хөгжсөн цаг хугацаа Ази тивийн бусад улс оронтой харьцуулахад чамлахааргүй арвин. 

Өнөөдөр дэлхий даяар олон улсын чанартай, өндөр зэрэглэлийн янз бүрийн түвшний балетын тэмцээн, насны маш олон ангиллаар жил бүр зохион байгуулагдаж байна. Тэмцээн бүхэн өөрийн онцлогтой, тэмцээн бүхэн өөрийн түүхийг бүтээсэн, тэмцээн бүхэн оролцогчдын ур чадварыг нэмэгдүүлсэн байхаас гадна зарим улс орон тухайн улсынхаа балетын урлагийн хөгжлийг дэлхий нийтэд сурталчлан таниулах, тухайн тэмцээнээр дамжуулан авьяаслаг, чадварлаг уран бүтээлчдээ бусад улс оронд таниулах, тэдгээрийн ур чадварыг ахиулах, нэмэгдүүлэх зэрэг олон олон зорилгыг өөртөө агуулан зохион байгуулагдаж байна.

Тиймээс энэ удаа Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдаж буй олон улсын балетын тэмцээний ач холбогдол нь балетын урлагаар хичээллэж байгаа олон олон хүүхэд багачууд, мэргэжлийн бүжигчид өөрийн ур чадварыг дүгнэх, харьцуулах, бусад олон тэмцээнд оролцох анхны туршлага нь болох, багш, дасгалжуулагч нарын ур чадвар нэмэгдэх, тухайн салбарын мэргэжилтнүүдийн хувийн ур чадвар нэмэгдэх, урамших, салбарын идэвхжил, эрүүл өрсөлдөөн бий болох зэрэг хувь хүн, мэргэжилтэнд чиглэсэн олон давуу тал байхаас гадна аялал жуулчлалын бас нэгэн шинэ төрлийг бий болгох бас нэгэн шийдэл байж болох давуу талтай юм. Тэмцээний нэр хүнд, тэмцээний чанар нэмэгдэхийн хэрээр оролцогчдийн тоо нэмэгдэх үүнийгээ дагаад аялал жуулчлалд тодорхой хугацааны дараа нөлөөлөх боломжтой гэсэн нийгмийн бас нэгэн том зорилго бид агуулж энэхүү АНХДУГААР БАЛЕТЫН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНИЙГ зохион байгуулж байна. 

Өнөөдөр балетын тэмцээн нь зөвхөн оролцогчид хоорондоо өрсөлдөж хөгжихөөс гадна балетын алдартай компаниуд бүжигчдийг эрж хайн олох, эцэг эхчүүд тухайн улсад аялах боломж болгон харах зэрэг маш олон талын ач холбогдол бүхий болж агуулга нь өргөжсөөр байна.

ХЭН ШҮҮХ ВЭ?

Балетын олон улсын тэмцээнийг нийт 6 улсын 11 шүүгч шүүн явуулах бөгөөд тэмцээний ерөнхий шүүгчээр МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, төрийн соёрхолт БАЛЖИННЯМЫН ЖАМЬЯНДАГВА ажиллана. Хятад, ОХУ, Япон, Солонгос, Казакстан, Сингапур, Герман улсаас нийт гадаадын 10 шүүгч Монгол Улсаа төлөөлөн 2 шүүгч оролцож байна. Оролцогчдын тухайд нийт 7 улсын 10 хотын 80 гаруй хүүхэд, залуус өрсөлдөнө.

Балжинням ЖАМЪЯНДАГВА

  • Балетмейстер, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, УДБЭТ-ыг үндэслэгчдийн нэг. 1932 онд Завхан аймгийн Тэлмэн суманд төрсөн. 1948- 1954 онд офицерийн сургууль, 1962 онд ОХУ-ын Москва хотын А.В.Луначарскийн нэрэмжит ТУДС-ийг хөгжмийн театрын найруулагч, балетмейстер мэргэжлээр төгссөн. УДБЭТ-т 2001 оноос 2013 оны 2 сарыг дуустал уран сайхны удирдагчаар, 1963 оноос одоог хүртэл ерөнхий балетмейстерээр ажиллаж байна. П.И.Чайковский “Хунт нуур”, Ж.Чулуун “Уран Хас”, Э.Чойдог “Мөнгөн залаа” балетыг дэглэн найруулсны учир 1980 онд төрийн шагнал, 1973 онд УГЗ, 2003 онд Ардын жүжигчин, 2008 онд Хөдөлмөрийн баатар цол хүртсэн. Монгол улсад сонгодог бүжгийн урлагийг хөгжүүлэх, дэлхий дахинаа сурталчлахад онцгой гавъяа байгуулсан уран бүтээлч юм. Тэрээр 1963 оноос хойш өнөөдрийг хүртэл Римский Корсаков “Щехерезада” /1963/, Э.Чойдог “Шарилжин дундах цэцэг” /1964/, С.Гончигсумлаа “Хошуу наадам” /1965/, Лео Делиб “Копеллия” /1966/, Ц.Пуни “Эсмеральда” /1967/, Б.Дамдинсүрэн “Нуурын домог” /1968/, Э.Чойдог “Мөнхийн нөхөрлөл” /1968/, С.Гончигсумлаа “Найз залуус” /1970/, Л.Минкус “Дон Кихот” /1971, 2002/, Б.Дамдинсүрэн, Ц.Намсрайжав “Анчин ба согоо” /1973/, Ж.Чулуун “Уран Хас” /1973, 2002/, Э.Чойдог “Хөгжмийн эгшиг” /1973/, И.Морозов “Ай болит доктор” /1975/, П.И.Чайковский “Хунт нуур” /1975/, Сонгодог бүжгийн цоморлиг /1978/, “Мөнгөн залаа” /1979/, З.Хангал “Эрдэнэсийн уулс” /1981/, А.Хачатурян “Спартак” /1984/, Д.Шостакович “Энхийн тойрог” /1986/, Ж.Мэнд-Амар “Үйлийн гурван толгой” /1987/, В.Боролдой “Малчдын дуулал” /1988/, Х.Билэгжаргал “Бөртэ чоно” /1990/, Э.Чойдог “Чойжид дагина” /2005/ зэрэг 32 балетыг тайзнаа тавьж, хореограф, балетмейстерээр ажиллажээ. ОЛОН УЛСЫН БАЛЕТЫН ТЭМЦЭЭНИЙ ШҮҮГЧЭЭР: • Японы Токио хотод болсон Ази номхон далайн орнуудын олон улсын балетын конкурст 1976, 1978, 1980, 1991, 2002, 2003, 2005 онд • Москвагийн ОУ-ын конкурст 1977, 1981, 1985, 1989 онд • Пермийн ОУ-ын конкурст 2002, 2004 онд тус тус ажилласан. • 1981 онд ОУ-ын балетын жүжигчдийн 4-р конкурсын “Орчин үеийн шилдэг бүжиг дэглээч”-ийн тэргүүн шагнал хүртсэн.

ШИН ЛИЛИ / БНХАУ

  • Шанхай Балетын захирал Үндэсний тэргүүн зэрэглэлийн бүжигчин Хунт Нуур, Жизель, Дон Кихот, Ромео ба Жульетта болон Цагаан үст охин, Аадар бороо, Залуу нас, Дотоод сэтгэлийн дуу, Эрвээхийнд дурлагсад зэрэг бүжгэн жүжгүүдэд гоцлол дүр бүтээсэн. Бүжиг дэглээчийн хувьд тэрээр өөрийн дэглэсэн Twine (мушгираа) – Орчин үеийн па де де- гээрээ авьяасаа харуулж чадсан юм. • 1987 онд Нью-Йоркийн ОУ-ын Балетын тэмцээнд мөнгөн медаль хүртсэн. • 1988 онд хамтран тоглогч Яанг Шинхуан хамт Гуравдугаар Парисын ОУ-ын Бүжгийн Уралдаанд Сонгодог бүжгийн ангилалд тэргүүн байр Гран При шагналыг мөн хүртсэн. • 1993 онд Шанхайн Топ арван залуу уран бүтээлчдийн нэг болсон. • 1993, 1999 онд Сонгодог урлагын шилдэг амжилтаараа “Баостил шагнал”-ыг хоёр дах удаагаа авсан. • 1994 онд “Шанхайн Эрэлхэг Эмэгтэй” шагналыг хүртсэн. Уран сайхны удирдаачаар ажиллаж эхэлснээс хойш Шанхай балет Хунт нуур, Ромео Жульетта хоёр бүжгэн жүжгийн англи хувилбар, Копелья, La Sylphide балет, Жорж Баланчинэ-ийн орчин үеийн сонгодог балетын Франц хувилбаруудыг үзэгчдэд өргөн барьсан. 2006 онд компани нь “Хайрын амьсгаа” модерн балетыг толилуулсан. 2010 онд Шанхай Гранд театрын хувилбар болох “Марко Поло-н сүүлчийн даалгавар” болон “Цөмөөхэй”, 2012 онд Jane Eyre орчин үеийн балет, 2015 онд “Мөнхийн Цуурай” орчин үеийн бүжиг, 2016 онд Хамлет бүжгүүдийг бүтээн гаргасан. Лили 2000 оны 7-р сард Фан Шиофен (Fan Xiaofeny), Сун Шэжи нарыг Варнагийн 19-р ОУ-ын балетын тэмцээнд сонгодог бүжгийн ангилалд Жи Пикпин, Фу Шу нарын бэлтгэж тус тус аль мөнгөн медаль хүртсэн билээ. • 2004 оны 7-р сард болсон 3-р Шанхайн Олон Улсын балетын тэмцээнд Кэ Да (Ke Da), Юу Шиовэй (Yu Xiaowei) нарыг бэлтгэж ахлах насны ангилалд алтан медаль. • 2007 оны 6-р сард болсон Нью-Йоркийн 9-р ОУ-ын балетын тэмцээнд түүний бэлтгэсэн Wu Huseng, Igor Youskevitch бүжигчид мөнгөн медаль. (Тус тэмцээнд алтан медалын байр шалгараагүй). 2007 оны 8-р сард зохион байгуулагдсан Шанхайн 4-р ОУ-ын Балетын тэмцээнд алтан медаль. • 2009 оны 6-р сард 6-р Хелсинскийн Олон Улсын балетын тэмцээнд бэлтгэсэн бүжигчин GUO Hongyu ахлах насны ангилалд мөнгөн медаль, хамтрагч ZHANG Wenjun-ы хамтаар шилдэг па де де шагнал хүртсэн. • Шанхайн 5-р ОУ-ын тэмцээнд Qi Bingxua, Yuan Anpu нар алтан медаль хүртсэн.

ПАК ЖЭ КЁН / Өмнөд Солонгос

  • Өмнөд Солонгосын Балетын сангийн тэргүүн • Солонгосын Олон Улсын Балетын тэмцээн зохион байгуулах газрын тэргүүн • Сан Миун Их Сургуулийн Балет урлаг судлалын доктор профессор • Солонгосын Багш нарын холбооны тэргүүн • Сан Миун Их Сургуулийн Урлагийн төвийн ерөнхий захирал • Сөүлийн Балетын Компанийн урлагийн зөвлөлийн дарга Пак Жэ Кён нь балетаар дэлхийд танигдсан уран бүтээлч юм. Тэрээр олон жилийн турш Солонгос дахь “Universal” Балетын компанид гоцлол бүжигчин хийж, “Хунт Нуур”, “Нойрссон гүнж”, “Баяадер”, “Сильфид”, “Дон Кихот” мөн урлагийн олон тоглолтод гол дүрүүдийг бүтээж дэлхийн олон оронд тоглосон юм. Донг-А Балетын тэмцээнд амжилттай оролцож алтан медалийн эзэн болсноор Солонгосын Соёл Урлагийн Яамнаас түүнд “Гавъяат бүжигчин” цолыг олгосон юм. Одоо уран бүтээлийн замналаа багшлах болон бүжиг дэглээчээр үргэлжлүүлж байна. Москвагийн Балетын Акаде- мийн профессорын туслахаар, дараа нь Казахстаны Алматы хотноо Улсын дуурь бүжгийн театрт профессороор ажилласан юм. 1986 онд Пак Жэ Кён нь Сөүлийн Балетын Компанийг үүсгэн байгуулж, Солонгос болон бусад орнуудад дэлхийн сонгодог ба орчин цагийн бүжгэн жүжгүүдийг найруулан тоглосоор байгаа билээ. 2002-2003 онд соёл урлагийн арга хэмжээнүүдийг зохион байгуулах Солонгосын Ерөнхийлөгчийн Комиссын гишүүнээр ажиллажээ. Др. Пак Жэ Кён нь дэлхийн улс оронд зохиогдсон тухайлбал Ром, Истанбул, Нуреев, Сополето, Пирм, Солонгос, Алматы, Астана, Сергей Лифарын нэрэмжит, Фует, Америка ОУБТ, ASIA YGP зэрэг олон газар зохиогдсон тэмцээнд уригдан шүүгчээр ажилласан. Мөн НҮБ-ийн олон улсын бүжгийн наадмын зохион байгуулагчаар ажиллаж байна. 2007 онд Солонгос улсад анх удаа мэргэжлийн Олон улсын балетын тэмцээнийг зохион байгуулж дэлхийн өнцөг булан бүрээс чадварлаг бүжигчдийг цуглуулан нэгтгэж чадсан юм. 2018 оны 6-р сарын 27-ноос 7-р сарын 1-ийг хүртэл Сөүл хотноо Олон улсын балетын тэмцээн 11 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.

НАДЯ САИДАКОВА / Герман

  • Надя нь Оросын Ишевскд төрж, Перм дэх Үндэсний Балетын Академийг төгссөний дараа Москвагийн Сонгодог Балет компанид бүжигчний мэргэжлээ эхлүүлсэн. 1991 онд Heinz Spoerli-ийн урилгаар Deutsche Oper am Rhein in Duesseldorf-д гоцлол бүжигчнээр орж, Герман улсад суурьшсан. Тэрээр 1995 оноос хойш Берлин дэх Staatsoper Unter den Linten балетын компанид гоцлол бүжигчин, 2004 оноос уран сайхны удирдаач Владимир Малаховын нэрийн дор үүсгэн байгуулсан “Steats Ballett Berlin” компаний гоцлол бүжигчин болсон билээ. Надя олон сонгодог, сэтгэл хөдлөл шаардах гол дүрүүдийг бүтээсэн ба шинэ сонгодог, орчин үеийн бүжгийг сайшааж, чадвараараа олон бүжиг дэглээчийг гайхшруулсан. Тэрээр Rudolf Nureyev, Maurice Bejart, Patrice Bart, Pierre Lacotte, Jonh Cranko, Boris Eitman, Vladimiz Malakhov нарын балетууд, Peter Martins, Uwe Schdz, Nacho Duato, Christian Spuck, Hrik Galili, Walliam Forsythe нарын дэглэсэн бүжгүүдийг бүжиглэсэн байдаг. Одоог хүртэл Staatsballett Berlin-ий ихэнх уран бүтээлд гоцлол бүжигчнээр тоглосоор байгаа бөгөөд Владимир Малаховын хамт Оросын бүжгэн кино “Гамлет”, алдарт Германы бүжгийг зурагчин Gert Weigelt-ийн төслүүд дээр мөн ажиллаж байна. 2006, 2011, 2012, 2013 онуудад Германы “Tanz” бүжгийн сэтгүүлээс “Жилийн шилдэг эмэгтэй бүжигчин” сайшаалыг хүртсэн. Хамгийн сүүлд “Dance for you” cэтгүүл Brunhilde in bejart-ийн “Ring Um den Ring”-ийн Надя Сайдаковагийн бүжиглэсэн хувилбар, Кранко-гийн “Онегин”-ий Татьянагийн дүрүүдийг 2012, 2013 оны улиралд тус тус бүтээсэн болно.

КИКҮЧИ СО / Япон

  • Олон Улсын Балетын Академийн ерөнхийлөгч, Токио Комаки Балетын ерөнхий захирал асан • Тэрээр Масахидэ Комаки, Тадао Кикүчи нарын удирдлаган дор суралцсан. • 1972 онд Франц улсын засгийн газрын тэтгэмжээр Парист 4 жил балетаар суралцан мэргэжлийн бүжигчин болсон. • Олон тайзны туршлагатай болж 1983 онд Токио Комаки балет-д эргэн ирсэн. • 1989 онд Хакүхинкан-д болсон бүжиг дэглэлтийн үзэсгэлэнгээс алтан медаль • 2001 онд Япон улсын Токио Комаки балетын захирал болж, Галт Шувуу балетыг тоглуулж эхлэв. • Галт шувуу, Igor Democracy, Фауна-гийн өдөр, Le Spectre de la Rose, get great eschool зэрэг орчин үеийн балетын бүжгэн жүжгүүдийн шинэчлэн сайжруулсан. • 2002 онд уран сэтгэмжит Мадарена балетаар дэлхийн энх тайвны олон улсын шагнал • 2012 онд Монгол улсын Ерөнхий Сайдын урилгаар Япон-Монголын 40 жилийн дипломат харилцааны ойд зориулсан тоглолт /Олон Улсын Соёл Урлагийн Солилцооны Агентлаг/ • Монгол улсын Ерөнхий сайдын нэрэмжит шагнал • 2015 онд олон улсын солилцоогоор онцгой амжилт гаргасан хувь хүн болон байгууллагад олгосон Япон улсын гадаад харилцааны сайдын шагнал

ЖҮ МИ СОН / Өмнөд Солонгос

  • 1981 EWHA Охидын /Эмэгтэйчүүдийн/ Их сургууль • 1987 EWHA Их сургүүлийн мастерын сургалт • 1981-1983, 1985 Солонгосын Үндэсний Балетын гоцлол бүжигчин • 1984 Нью-Йорк дахь Joffrey Балетын сургууль • 1994 Нью-Йорк хотын City Center-т соёл урлагийн боловсролын тэтгэлэгт хөтөлбөр • 1997-2001 Sunhwa Балетын урлагийн сургуулийн тэнхимийн эрхлэгч • 2001-2003 Оросын нэрт хөгжмийн зохиолч Н.А.Римс- кий-Корсаковын нэрэмжит Санкт-Петербургын Хөг- жим бүжгийн сургуулийн бүжгийн тэнхимийг Балетын бүжигчний мэргэжлээр улаан дипломтой төгөссөн. • 2003-2007 мөн уг сургуульдаа Урлагийн шүүмж судлалаар доктрын эрдмийн цол хамгаалсан. • 2006 Сөүлийн Соёл Урлагийн Сантай хамтран Uri Gaмaley - Assigned book классик балетыг зохион байгуулсан • Солонгосын балетын нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн дарга • Олон улсын балетын академийн Ерөнхийлөгч • Сөүл олон улсын балетын тэмцээн болон Кориа Олон улсын балетын тэмцээний зохион байгуулах хорооны гишүүн • Солонгосын үндэсний их сургуулийн Sookmyung Урлагийн их сургуулийн эрхлэгч.

ВАН ЯАН / Сингапур

  • Хятад үндэстэн, Сингапурын оршин суугч Ванг Яан нь Шанхайн Бүжгийн Академийг 2003 онд төгссөн. 2013 онд тэрээр гэр бүлийн хамт Сингапур руу нүүж, Сингапурын бүжгийн театрт зочин бүжигчнээр “Нойрсож буй гүнж”, “Ромео Жульетта”, “Хунт Нуур” бүжгэн жүжгүүд дээр ажилласан. Ванг Яан нь багшийн ажлаа Сингапурын Бүжгийн Театрт насанд хүрэгчдийн ангиар эхэлж, 2017 оны 1-р сард Залуу Бүжигчдийн Академид уран сайхны удирдаачаар ажиллах болсон. 2014 оноос эхэлсэн багшийн ажлаас нь хойш түүний сурагчид 2016 онд Азийн Гран При тэмцээнд түүхэн дэх анхны сингапур бүжигчний алтан медаль, 2017 онд Tokyo Ballet Trial тэмцээнд анхны сингапур бүжигчдийн гардан авсан мөнгө, хүрэл медаль, 2016, 2017 онд Get The Beat Challenge тэмцээнд нэгдсэн дүнгээрээ аварга болсон зэрэг олон гайхалтай амжилтуудыг үзүүлээд байгаа юм. 2015-2016 оны улиралд Яаны сурагчид Азийн Гран При тэмцээнд оролцож 2 алт, 2 мөнгө, 2 топ зэрэг 6 медальтнууд төрж энэ нь одоогоор Сингапурын бүжгийн сургуулиудын дунд хамгийн өндөр амжилт юм. Яаны сурагчид олон улсын тэмцээнүүдэд амжилт гарган сингапур бүжигчдийн амжилтыг анх удаа ахиулж буй бөгөөд, түүний нэг жишээ нь 2017 онд БНСУ-ын Сөүл хотод болсон Korea International Ballet Competition тэмцээнээс “Онцгой сайшаал” буюу “Special Encouragement” шагналыг анх удаа сингапур сурагч хүртсэн явдал юм. Яан алдарт Вагановийн арга барилын хослолоор өөрийн багшлах барилаа хөгжүүлдэг. Энэ нь Сингапур дахь болон Олон улсын тэмцээнүүдэд сайн үр дүн авчирч, амжилттай арга барил гэдэг нь батлагдаад байгаа. 2017 онд Яан нь Лиса Латипын хамт Балетын Тэмцээний Олон Улсын Холбооноос зохион байгуулсан чуулганд Сингапур болон Залуу Бүжигчдийн Академийг төлөөлөн оролцож, балетын их хүсэл тэмүүллээрээ олон авьяаслаг сурагчдад мэргэжлийн өндөр зэрэглэлд хүрэхэд нь туслана хэмээн найдаж байгаа билээ.

Дашдамба ДАШЛХАГВА / Монгол

 

  • 1987 онд Украйны Киев хотын Балетын дунд, Москва хотын Балетын академид балетмейстер мэргэжлээр суралцаж төгссөн. • 1987-1997 онд ДБЭТ-ын голцлол бүжигчин • 1997-2007 онд ХБК-ийн багш, найруулагч • 2004 онд ДБЭТ-ын сонгодог бүжгийн ангийн багш /ХБК- ийн 2000 он, 2002 он, 2007 оны балетын 3 ангийг удирдан төгсгөсөн./ • 2005 онд Оны шилдэг уран бүтээлч, бүжиг дэглээч, тэргүүлэгч багш • 2005 онд Япон улсын Хорватын балетын сургуульд зөвлөх багш • 2006 онд ОХУ-ын Белград хотын үндэсний дуурь, бүжгийн театрт дасгалжуулагч багш • 2007 оноос “Гранд Пас” интертайнмент болон “Их эзэн хаан”-ы театрын захирал, найруулагч БҮТЭЭСЭН ГОЛ ДҮР: • Сонгодог болон үндэсний 20 гаруй балетын жүжгийн гол ба туслах дүрийг бүтээсэн. • Л.Минкус “Дон Кихот” Базиль • Б.Асафьев “Бахчисарайн оргилт булаг” Вацлав • П.Чайковский “Щелкунчик”/Цөмөөхэй/ Хан хүү • Бусад... • “Цаглахуй”, “Дэмий болгоомжлол”, “Уулзах цэг” зэрэг бүжгүүдийг дэглэсэн. • 2005 онд 50 гаруй хүүхдүүдийн оролцоотой “Хунт нуур” балетыг дэглэн найруулсан. • 2005 онд “Модерн нугаралт” циркийн төрлийг шинэлэг хэлбэрээр дэглэн найруулсан. • 2007 оны 12-р сард хөгжмийн зохиолч Дооноотой хамтран “Цөмөөхэй” хүүхдийн балетыг найруулсан. • Монголын Үндэсний Циркд “1001-н шөнийн зүүд” нэртэй жүжигчилсэн хэлбэрийн бүтэн тоглолт дэглэн найруулсан. • “Их эзэн хаан”-ы театрын 20 гаруй шавь нар нь Монголд анх удаа орчин үеийн модерн урсгал, балет, цирк, музикль, ардын язгуур урлаг хослосон шинэ урсгал, чиглэлийн уран бүтээл дээр ажиллаж байна

ИВАТА МОРИХИРО /  Япон

  • 1970 оны 10 сарын 6-нд Йокогама хотод төрсөн. 1989 онд Токио дахь Зөвлөлтийн балетын их сургуульд анхдагч оюутан болж элсэн орсон. Москвагийн балетын сургуульд мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан юм. 1990-1991 онд шилдэг багш А.И.Бондаренкогийн ангид хагас жил суралцаж 1991 онд АНУ-ын Жексон дахь Олон улсын балетын тэмцээнд бага насны ангилалд хүрэл медаль, Японы Балетын Холбооны зуны фестивалиас “Оны шилдэг бүжигчин” шагналыг тус тус хүртжээ. Сургуулиа төгсөөд 1991 онд В.М.Гордеевын “Русский балет” театрт ажилласан бөгөөд Бүх Оросын “Арабеск-92” балетын тэмцээнд “Гран- при”, Михайл Барышниковын шагналыг тус тус хүртэж энэ ондоо ГИТИС-д балетмейстерийн ангид элссэн юм. 1993 онд Морихиро Москвагийн Олон улсын тэмцээний I байр буюу Алтан медаль хүртэж, 1995 ондоо Их театрын солист болж, Японы “Мурамацу” шагналын эзэн болсон. 1998 онд Японы “Данс Магазин” шагнал, 2000 онд ГИТИС-ыг профессор Е.П.Валукины удирдлага дор төгсөж Тбилиси хотод зохиогдсон Баланчина-Чабукиани фестивальд шилдэг дэглээчийн шагнал ба Гран-при шагналыг тус тус хүртсэн. ОРОЛЦОН УРАН БҮТЭЭЛЭЭС ДУРЬДВАЛ: • Щелкунчик-Принц • Дон Кихот-Базиль • Сильфида-Джеймс • Жизель-Альберт • Вальпургийн шөнө-Пан • Коппелия-Франц • Чиполлино- Чиполлино • Балда-Балда • Конек Горбунок- Конек Горбунок • Хунт нуур-Алиа салбадай • Балдерка-Божок ... г.м 2009 онд Морихиро ОХУ-ын төрийн дээд шагнал болох Найрамдалын одонгоор шагнуулсан. 2012 оноос Буриадын Дуурь бүжгийн Академик театрын уран сайхны удирдагчаар ажиллаж байгаа бөгөөд 2015 онд Буриадын “Оны шилдэг хүн”, “Балет”, “Рыцарь танца” сэтгүүлүүдийн шагналтанаар тодорсон юм.

ТУРСИНБЕК НУРКАЛЕВ / Казахстан

  • Бүгд Найрамдах Казахстан Улсын Гавъяат жүжиг- чин • Дэлхийн балетын тэмцээн зохион байгуулах хол- бооны гишүүн • Дэлхийн балет дэглээчдийн холбооны гишүүн. Тэрээр 1970 онд Алматын бүжгийн сургуулийг дүүргэн Абайн нэрэмжит дуурь бүжгийн театрт бүжигч- нээр орж 2000 оныг хүртэл гоцлон бүжиглэжээ. 2002 онд Т.Зургеновын нэрэмжит Үндэсний Урлагийн Академийг тайз болон бүжиг дэглэлтийн ангийг эрдмийн зэрэг- тэйгээр төгсчээ. 2000-2013 оны хооронд Астана дахь К.Байсэй- товагийн нэрэмжит Үндэсний дуурь бүжгийн театрт Ерөнхий найруулагчаар ажиллаж 2002 онд “Бакчисарайн булаг”, 2004 онд “Цөмөөхэй”, 2007 онд “Баяадер” бүжгэн жүжгүүдийг найруулж, түүнчлэн Бирзхан Сара, Камар Сулу, Абай жүжигт бүжиглэж байсан юм. 2000 оноос Юрий Григорович, Борис Айфман, Чарльз Юуд, Сергей Вихарев, Шамиль Терегулов, М. Парилла, Т.Канделоро гэх зэрэг гайхалтай бүжиг дэглээч нартай хамтран ажиллажээ. 2000-2014 онд “Шабит” наадам, “Баяатерек” буюу Астанад зохиогдсон ОУ-ын бүжигчдийн тэм- цээн, бүжгэн жүжгийн ОУ-ын уралдаан (Москва), Дэлхийн залуу бүжигчид (Сочи), Арабеск (Перм), Сибирийн аварга (Красноярск), Ромын шагнал (Италийн Сполетто), ОУ-ын бүжгэн жүжгийн тэмцээн (Болгарын Варна), Нуреевын нэрэмжит ОУ-ын бүжгэн жүжгийн тэмцээн (Будапешт), ОУ-ын бүжгэн жүжиг болон бүжиг дэглэлтийн аварга шалгаруулах тэмцээн (БНХАУ-ын Бээжин), Бүжгэн жүжигчдийн ОУ-ын тэмцээн (БНСУ-ын Сөүл), Валентина Козловагийн нэрэмжит ОУ-ын тэмцээн (АНУ-ын Нью-Йорк) зэрэг үйл ажиллагаануудад уригдан шүүгчээр ажилласан юм. 2013 оноос Астана дуурь бүжгийн театрт бүжгэн жүжгийн ерөнхий найруулагч. 2014 Турк улсын Самсун дахь дуурь бүжгийн театрт тоглогдсон Бирзан Сара дуурийн бүжиг дэглээч. 2015 оноос Галя Бурабаева болон тайз засал, загвар зохион бүтээгч нар болох Эцио Фригерио, Франка Скуарчиапино нартай хамтран “Хунт нуур”, “Бакчисарайн булаг” бүжгийн жүжгүүдийн найруулан тоглож Бирзан Сара, Абай, Айда дуурийн тоглолтуудад бүжиглэсэн байдаг.

ЛИ НА / LI NA БНХАУ / Хятад

  • Хятад улсын Сямэни Их Сургуульд мастерын зэргийн багш, профессор • Хятадын Фүжиан аймгийн Олон Улсын Стандарт Бүжгийн Холбооны орлогч захирал • Хятадын Сямэнь хотын бүжигчдийн холбооны орлогч захирал • Олон Улсын Төрийн Сангийн Хорооноос Орос улсад айлчилж буй эрдэмтэн • Олон улсын тэмцээнд бүжигчин болон багшийн хувьд олон шагнал хүртсэн. • БНХАУ-ын Соёлын яамаас “Гарденер”- Цэцэрлэгч шагналыг хүртсэн.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026