Монгол зураачид РОК ПОП урсгалыг одод, тэдний хөргөөр бүтээсэн “ҮЛ ТАСРАХ АЯЛГУУ” хэмээх маш сонирхолтой түүхэн үзэсгэлэнг "БЭСТ АРТ” галерейд тавдугаар сарын 28-нд нээв. Монголд анх удаа Монголын болон дэлхийн рок, поп урсгалын алдартай оддыг зурсан бүтээлээр үзэсгэлэн гарч байгааг онцлоё.
Үзэсгэлэнгийн нээлтэд хоёр зураг онцолсон. Энэ нь зураач Д.Батбилэгийн “Cosmos Rock”, зураач Д.Уртнасангийн “Pink Floyd” гэсэн хоёр бүтээл байлаа. Үзэсгэлэнд дэлгэгдсэн онцлох бүтээл, түүнийг сонирхохоор ирсэн зочдын зургаас сонирхуулъя
“Pink Floyd”, зураач Д.Уртнасан
“Cosmos Rock”, зураач Д.Батбилэг
Зураач Д.Батбилэг “Cosmos Rock” зургаа "Харанга" хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнд зориулжээ. Хориод жилийн өмнөөс бодож тунгаан, өөрийн төсөөллөөр Монголын алдартай дуучны хөргийг ийн буулгасан байна. Дуучин Х.Лхагвасүрэн “Болдог бол энэ зургийг аваад явчихмаар байна” гээд, уран бүтээлч залууд хүндэтгэл илэрхийлж байлаа.
Зураач Д.Уртнасангийн “Pink Floyd” зураг үзэсгэлэнгийн онцлох бүтээлийн нэг яах аргагүй мөн. "Voice of Mongolia” нэвтрүүлэгт оролцож байсан У.Содхүү түүний хүү гэдгийг дашрамд сонирхуулъя.
Пянз цуглуулагч, хөгжим сонирхогч Д.Уртнасан 40 жил “Pink Floyd” хамтлагийг сонсож байгаа гэсэн. Тийм ч болохоор сүүлийн дөрвөн жил энэ бүтээлдээ анхаарлаа хандуулжээ.
Аавынхаа зурсан зургийг анх удаа харсан У.Содхүү хэрхэн алмайрч байгааг хар даа.
аж.
Т.БАТЦЭНГЭЛ
Сэтгэгдэл байхгүй байна