ЗУРХАЙ: Охины ордынхон аялалд гарахад тохиромжгүй

Өдрийн зурхай 2018.V.25

ХОНЬ:

Та найзынхаа хайрын зууч нь байж болно. Гэхдээ өнөөдөр тэдэнд өөрсдийн гэсэн орон зайг нь эрх чөлөөтэй олго.

ҮХЭР:

Урагш ахих тэмүүлэлтэй хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Буруугаа бусдаас хайдаг нэгнээс аль болох зайгаа барихыг хичээ.

ИХЭР:

Та л өөрөө сэргэлэн цовоо байвал тэр өдрийн асуудлыг тэгсгээд л бүгдийг зохицуулж чадна шүү дээ. Аливаа асуудлыг хэт хүндээр хүлээж авч, “паниктах” хэрэггүй.

МЭЛХИЙ:

Хэчнээн зугаатай сайхан байлаа ч гэсэн юм бүхэнд хэмжээ хязгаар, цаг хугацаа гэж бий. Өгөгдсөн боломж нөхцөлд тааруулж зарим ажлаа шаламгай амжуулахыг хичээгээрэй.

АРСЛАН:

Ямар нэг тогтсон дүрэм журам, системийн голд гацчих вий. Та бол эрх чөлөөтэй байж, хүний аяар хөдлөхийг тэвчихгүй хүн.

ОХИН:

Гэр бүлдээ ойр бай. Өнөөдөр аялалд гарахад тохиромжгүй өдөр.

ЖИНЛҮҮР:

“Дотоод хүн”-ээ хоолло, тэжээ. Толины өмнө зогсоод өөрийгөө онцгой нэгэн гэдгийг хар, өөртөө сануул.

ХИЛЭНЦ:

Хандлага ямар чухал гэдгийг та маш сайн мэднэ. Тиймээс сэтгэл тавгүйтуулах шалтгаанаа ол. Хандлагаа өөрчил.

НУМ:

Өнөөдөр таны бусадтай харилцах чадвар маш өндөр байх болно. Энэ үеийг далимдуулаад гэрээ хэлцэл, чухал уулзалтуудаа амжуулахыг бод. Гэхдээ ярианы сэдэв чинь хөнгөн бөгөөд зөөлөн байх ёстойг санаарай.

МАТАР:

Та болон таны найзууд өнөөдөр яг л жаахан хүүхэд шиг аяглах болно. Гэхдээ тэр мэдрэмж сайхан санагдах нь гарцаагүй.

ХУМХ:

Хэт биеэ өмөөрч, бусдыг шүүмжлэх хэрэггүй. Хүн болгонд сул тал байдаг.

ЗАГАС:

Таны амьдрал өнөөдөр яг л жингийн туухай шиг байх болно. Гоё ба муухай, зөөлөн ба хатуу, амтлаг ба гашуун гээд бүх зүйлийн яг тэг дунд нь орших бололтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025