Т.Содгэрэлийн ХЭМНЭЛ

Т.Содгэрэлийн ХЭМНЭЛ

Их урлагийн манлай уран бүтээлчдийн нэг, гоцлол бүжигчин, бүжгийн багш, "Түмэн эх"-ийн Т.Содгэрэлийн уран бүтээлийн "Хэмнэл, Урлахуй" тоглолт ирэх сарын эхний өдрүүдийн дуулиан байх болно.

Тоглолт зургадугаар сарын 2-ны үдэш "Корпорэйт конвейншн сентр"-т 19:00 цагт эхэлнэ.

Өнөө цагийн шилдэг хөгжимчидтэй хамтран, ятга, эвэр бүрээ, цохивор, морин хуур зэрэг хөгжмийн хэмнэлд урлан бүжихүйн гайхамшгийг тэрбээр үзүүлнэ. 

Хөгжмийн зохиолч Г.Өлзийбаярын шинэ бүтээлд тал нутгийн бүсгүйн дүр бүтээж, эх орны өмнөдөөс нар зөв тойрон баруунаас орж ирнэ. Бүжгийн урлагийн мастерууд Д.Энхгэрэл, С.Мөнгөнцэцэг, Б.Одбаяр нарын дэглээчид Т.Содгэрэлд зориулж оюуны, сэтгэл зүрхний ямар бүтээл туурвисныг хамтдаа харна. Тоглолтод DJ урлаг, 3D график, цэцгийн "икебана" урлалаар хүч нэмнэ.

Тасалбарыг ticket.mn-ээс.
Үнэ 30 мянган төгрөг

Үзэгч бүртээ Содоогийн уран бүтээлийн танилцуулга, хараа булаам зурагнууд бүхий 2019 оны хуанли бэлэглэнэ.

Тоглолтын ерөнхий ивээн тэтгэгч Швейцарийн хөгжлийн агентлаг, зохион байгуулагчаар Виртүс академи ажиллаж байна. 

Б.БИЛЭГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026