П.Энхманлай 25 мянган ам.долларын тэрэгтэй боллоо

БСШУСЯ-ны Биеийн тамир спортын бодлогын газрын дарга С.Чинбат Япон улсад ажлын айлчлал хийх үеэрээ Монголын пара хөнгөн атлетикийн тамирчин П.Энхманлайд зориулсан уралдааны тэрэг бэлэглэх ёслолд оролцов. 25 мянган ам.долларын үнэтэй энэхүү тэргээр П.Энхманлай "Токио-2020" паралимпийн наадамд тоосоо өргөх өндөр магадлалтай юм. 

Мөн бокс, каратэгийн тамирчдыг Японы Окинава мужид хамтарсан бэлтгэл хийлгэхээр ярилцаад тохиролцоонд хүрсэн байна. Эдгээр ажлыг Шизүока-Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Масахиро Китагавагийн дэмжлэг оролцоотойгоор зохион байгуулжээ.

Б.БИЛЭГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025