МЗЭ-ийн шагналт яруу найрагч Н.Сүхдоржийн шүлэг, Б.Хүрэлбаатарын хөгжим “Жинжиймаа” дууг дуучин Н.Ундрал дахин амилууллаа. Энэхүү дуу нь анх 1995 онд зохиогдож байсан бөгөөд ийнхүү 23 жилийн дараа шинэчлэгдэн олны хүртээл болж байгаа юм.
Дашрамд дуулгахад, “Жинжиймаа” дууны зохиолч, “Морин хуур-2017” наадмын Гран-при шагналт Базарсадын Хүрэлбаатарын “Хөөрхөн Жинжиймаа” тоглолт Улаанбаатар хотноо тавдугаар сарын 23-нд болох аж. Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 8907-0999, 9615-6969 утсаар лавлана уу.
Сэтгэгдэл (1)