ЗУРХАЙ: Арслангийнхан сайн мэдээ дуулна

Өдрийн зурхай 2018.V.14

ХОНЬ:

Аливаа зүйлийг үр дүнтэй хийх цоо шинэ арга замыг эрэлхийлэх нь таны бодсоноос ч илүү хялбар байх болно. Ялангуяа өнөөдөр.

ҮХЭР:

Гялалзаж, гялтганаж байгаа бүхэн алт биш. Үнэн бодит гэхэд дэндүү гоёдож байгаа юм шиг санагдаж байвал хууртахаас сэрэмжил.

ИХЭР:

Шинэ харилцаа холбоо хуучныг хэзээ ч орлохгүй. Холбоо барилгүй удсан эртний найз нөхөдтэйгээ уулзаж учир.

МЭЛХИЙ:

Ойр дотны хэн нэгэн гайхмаар, бүр дэндүү гайхмаар хувиа хичээсэн зан гаргаж мэднэ. Ямар зан гаргаад байгааг нь өөрт нь ойлгуулахыг хичээгээрэй.

АРСЛАН:

Сайн мэдээ дуулна. Хайр дурлал гал мэт дүрэлзсэн романтик өдөр таныг хүлээж байна.

ОХИН:

Бодож төлөвлөсөн зүйлсээ амжуулах гэж хичээх боловч төдийлөн үр дүнд хүрэхгүй нь бололтой. Тохиромжтой цаг тун удахгүй ирэх болно.

ЖИНЛҮҮР:

Сэтгэл хөдлөл, мэдрэмжээ нуух хэрэггүй. Бусад хүмүүс таны талаар буруу сэтгэгдэлтэй болох вий.

ХИЛЭНЦ:

Болчимгүй зүйл хийж байгаад бусдад таагүй сэтгэгдэл төрүүлэхээс сэрэмжлээрэй.

НУМ:

Сэтгэл хөдлөлийг сэтгэл ханамжтай бүү андуур. Эрүүл мэнддээ анхаараарай.

МАТАР:

Цөхрөлтгүй тэмц. Боломжгүйг боломжтой болгож, санасандаа хүрэх цорын ганц арга зам бол энэ.

ХУМХ:

Хэрэв та өөрөөсөө өөр хэн нэгэнд удирдлагыг атгуулбал амьдрал тань орвонгоороо эргэх болно. Үргэлж өөртөө итгэ.

ЗАГАС:

Сонссон, мэдсэн бүхнээ заавал бусадтай хуваалцах албагүй. Зарим нэг дэмий, явган ярианаас болж эвгү байдалд орох вий.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025