
“Монгол бадарчин” Амай буюу Ж.Золбаярын тоглолт маргааш /2018.05.12/ болно. Мультивишн шоу хэмээн тодотгосон “Амай – Монгол бадарчин” тоглолтоос нэгэн үед Монголын рок, поп урсгалд өөрийн хувь нэмрээ оруулж, DJ АМАЙ хэмээн шинэ өнгө төрх болж явсан Амайг дахин харах боломжтой юм. Тоглолтод Ардын жүжигчин Ц.Цэрэндорж, “Харанга”-ын Х.Лхагвасүрэн, дуучин Т.Дэлгэрмөрөн, Б.Алтанжаргал, уртын дуучин Б.Номин-Эрдэнэ, “Дэлхий” хамтлаг, Ата Боргужин, DJ Henza, Натур дэнс зэрэг уран бүтээлчид оролцох аж.
Тоглолтын тасалбар 30 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд “Монгол бадарчин” ном дагалдана. Тасалбарыг Ялалтын талбайд барьсан энэхүү гэрээс түгээж байгаа бөгөөд асууж, сонирхох зүйлээ мөн асууж лавлаж болно гэсэн шүү.




Б.БИЛЭГ
Сэтгэгдэл байхгүй байна