Б.Чимэдцэрэн Дэлхийн аварга боллоо

Б.Чимэдцэрэн Дэлхийн аварга боллоо

Өмнөд Африкт пауэрлифтингийн хэвтээ шахалтын ахмад, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж, Монголын баг тамирчид хос алт, мөнгөн медаль хүртлээ.

Тэмцээний насанд хүрэгчдийн +120 кг-ын жинд Б.Чимидцэрэн алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлжээ. 

Б.Чимэдцэрэн хэвтээгээс 357 кг туйван өргөснөөр дэлхийн аварга хэмээх эрхэм алдрын эзэн болсон бөгөөд тэрбээр өмнө нь ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан, Азийн гурван удаагийн аварга, дэлхийн дээд амжилт эзэмшигч юм. Мөн -120 кг-ын жинд дэлхийн аварга Б.Алтангэрэл мөнгөн медаль хүртжээ. Хэдхэн хоногийн өмнө энэ тэмцээний ахмадын 105 кг-ын жингийн ангилалд Б.Ууганбаяр алт, Ц.Баярхүү мөнгөн медаль хүртэж, монгол түмнээ баярлуулсан билээ. 

Ийнхүү Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны баг тамирчид 2018 оны хэвтээ шахалтын хэрэглэлтэй төрлийн ДАШТ-д төрийн дуулалаа хоёронтоо эгшиглүүлж, төрийн далбаагаа хоёронтоо мандууллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026