Сагсан бөмбөгчид “Их дуулга”-д өрсөлдөх эрхтэй боллоо

БНХАУ-д болсон сагсан бөмбөгийн 3х3 төрлийн гран при тэмцээнд Монголоос хоёр баг өрсөлдсөнөөс “Улаанбаатар гаруда” баг хүрэл медаль хүртлээ. Тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Тэд хагас шигшээд ОХУ-ын багт дийлдсэн ч хүрэл медалийн төлөөх тоглолтод Латвийн “Рига”-г хожжээ. Ингэснээр манай багийнхан есдүгээр сарын 29-30-нд урд хөршид болох чансаагаараа олимп, ДАШТ-ий дараа эрэмбэлэгддэг “Их дуулга” ангиллын тэмцээнд өрсөлдөх эрх авлаа. Монголыг төлөөлж оролцсон нөгөө баг болох "Ховд"-чууд долдугаар байрт шалгарчээ.

Б.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025