Ном бүрээс хоёр ширхэгийг номын сангуудад өгнө

Номын сангийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн “Номын сангийн заавал авах хувь”-ийг хэрэгжүүлэх, нийтийн номын сангийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монголын зохиолчдын эвлэл, Монголын хэвлэх үйлдвэрүүдийн холбоо хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Талууд оюуны бүтээлийн архив, үндэсний хэмжээний ном хэвлэлийн бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэх зорилготой санамж бичиг байгуулав. Өөрөөр хэлбэл, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн зохиолчид болон Монголын хэвлэх үйлдвэрүүдийн холбооны гишүүдийн хэвлэсэн ном, уран бүтээлийн хоёр хүртэл хувийг үнэ төлбөргүй Үндэсний номын санд, хүүхдэд зориулсан ном, уран бүтээлээс хоёр ширхэгийг Хүүхдийн төв номын санд хүлээлгэн өгөх юм. Түүнчлэн орон нутгийн зохиолчдын хэвлүүлсэн бүтээлээс хоёр ширхэгийг орон нутгийн номын санд өгч, номын сангийн баазыг зузаатгах зорилго агуулж байна.

Эх сурвалж: БСШУСЯ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025