Үндэсний дээд лигийн шагналын сан 200 сая төгрөг боллоо

Монголын хөлбөмбөгийн холбоо "Андууд сити" ХХК-тай 2018-2022 оныг хүртэл хамтран ажиллах тохиролцоонд хүрч, гэрээ байгууллаа. Шинэ ивээн тэтгэгч "Мазала" брэнд Үндэсний дээд лиг болон үндэсний нэгдүгээр лигийн шагналын санг нийт 200 сая төгрөг болгон өсгөжээ. Өмнө нь "Арвайн үндэс" компани "Хүрхрээ" лигийн жилийн 100, дөрвөн жилийн 400 сая төгрөгөөр ивээн тэтгэн, Монголын хөлбөмбөгийн лигийн хөгжилд өндөр хувь нэмэр оруулж эхэлсэн байдаг. 

Дээд лигийн тоглолтуудын тоглолт бүрийн тасалбар бүрээс 100 төгрөг, мөн "Мазала" брэндийн борлуулсан ширхэг бүрийн 10 төгрөг нь "Мазаалай хамгаалах сан"-д дэмжлэг болж очих аж. 

Монголын спортын түүхэнд тэмдэглэгдэн үлдэх өндөр шагналын сантай "Мазала" лигийн хэвлэлийн бага хурал өнөөдөр Монголын хөлбөмбөгийн холбооны байранд болсон юм.


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025