Б.Одхүү: Үнэнийг олоогүй байж буруу ойлголт төрүүлж байна

Өнгөрсөн амралтын өдрүүдэд "Бөхийн өргөө"-ний гадна хоёр ч өдөр тэмцэлдэн, бичиг цаас барин удирдлагуудтай нь уулзах гэж зүтгэсэн УИХ-ын гишүүн, дархан аварга А.Сүхбатыг улсын начин Б.Одхүү нарын бөхчүүд өргөөнөөс хүчилж гаргасан, биед нь халдсан хэмээн аварга гомдол гаргаад байгаа.

Тэгвэл энэ асуудлаар улсын начин Б.Одхүү байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсанд "Асуудлын үнэн мөнийг тодруулж, магадлалгүйгээр хэт нэг талыг барьсан мэдээ удаа дараа цацаж, нийгэмд буруу ойлголт төрүүлж, миний биеийг хууль шүүхээс гадуур хангалттай муулуулж, чичлүүлж байгаа зарим хэвлэл мэдээлэлийн хэрэгслүүдэд гүн эмгэнэл илэрхийлье. Та бүхэнийг бурхан ивээх болтугай" хэмээн бичжээ.

А.Сүхбат гишүүний хувьд өөрийг нь зодсон хэмээн Баянзүрх дүүргийн цагдаад хандаад байгаа. 

Б.БИЛЭГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    энэ 1 шоронгийн хадаас гадуур юу гээд хуцаад яваан бэ
    2018 оны 04 сарын 18 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025